Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус Өвөрмонгол болон Хятадад алдартай “Эргүна” хамтлагтай хамтарсан бэлтгэл хийжээ. Учир нь “S4” хамтлагийнхан өнөөдөр болох “Эргүна” хамтлагийн тоглолтонд урилгаар оролцож ая дуугаа өргөх юм. Өвөрмонголын үндэсний хамтлаг “Эргүна” 2001 онд байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвисаар яваа. “S4” хамтлагийнхан “Эргүна” хамтлагийн тоглолтонд урилгаар оролцож байгаа бөгөөд өөрсдийн уран бүтээлээсээ хүргэхээс гадна тус хамтлагтай хамтран дуулах нь ээ.
Ангилал: Нийгэм
Дэлхийн хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатруудыг амилуулагч Уолт Дисней өөрийн компаниа 1923 онд байгуулснаас хойш Диснейн ертөнц хэмжээгээрээ бүхэл бүтэн нэг хоттой тэнцэхүйц болжээ. Хүний хүслийг мэдэж, мэдэрч, хүслийг нь тааж чаддаг жирийн нэгэн зураачийн эхлүүлсэн үйлс өдгөө хүн төрөлхтөний ирээдүй болсон хүүхдүүдийг хамгийн ихээр баясгаж байна.
“Чонон сүлд” Хятадын түүхэн уран сайхны олон ангит кинонд жүжигчин Р.Анхням тоглосон билээ. Хятадын зохиолч Jiang Rong-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус киноны гол дүрд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тогложээ. Харин кино багийн ганц монгол жүжигчин нь Р.Анхням юм.
Хошин урлагийн эрэгтэй жүжигчид дунд олон янзын дүрд хувирдаг чадварлаг уран бүтээлчид билээ. Тэд настай эмгэнээс эхлээд гуалиг, тарган гээд олон янзын эмэгтэйг тайзнаа гарган ирдэг.
Монголын киноны зах зээлд гадны сериалууд хүч түрэн орж, өөр улс орны соёл хүчтэй нэвтрэх болсон. Харин тэрхүү орон зайг нөхөх “Дэггүй хөрш” олон ангит инээдмийн кино 12-р сарын 15-наас эхлэн Монгол телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. “Тэгт тойрог” кино компанийн 50 ангит уг бүтээлийн зохиол, бэлтгэл ажил 6 сарын хугацаанд үргэлжилж, өнгөрсөн 9-р сарын 5-ний өдрөөс эхлэн мотор дуугаргасны баяраа хийсэн билээ. 200 гаруй уран бүтээлчдийн хүч хөдөлмөр, нөр их ажлын үр дүнд дэлгэцээр гарахад бэлэн болж, киноны эвлүүлгийн ажил ид явагдаж байна.
Дорноговь аймгийн харъяат зохиолч, яруу найрагчдын оролцсон “Дорнын чимээ” уншигч зохиолчдын уулзалтыг аймгийн Төв номын сангийн хамт олон санаачлан АЗДТГ, ССАЖГ, БГ, Саран хөхөө театр, Хурмаст тэнгэр төв хамтран Сайншанд хотноо 2014 оны 11 сарын 24-нд амжилттай зохион байгууллаа.
“Мухар гудамж” кино өнөөдөр буюу 11 сарын 28 нд “Өргөө 2” кино театрт 14 цаг 30 минутаас, “Тэнгис” кино театрт 17 цагаас нээлтээ хийх гэж байна. Киноны нээлтэнд бүх уран бүтээлчид оролцох бөгөөд “Guys 666” хамтлагийнхан ая дуугаа өргөж, азтай таван үзэгчийг шалгаруулах юм байна.
Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийн хамт олон өөрийн байгууллагын 10 жилийн ой болон Хүний эрхийн өдрийг угтаж “Цусаа бэлэглэе” аян зохион байгуулж байна.
Монголын загварын ертөнцийн хамгийн том шоу болох “Гоёл” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохиож байна. Уг наадмын талаар тус холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаатай ярилцлаа.
А.Адан “Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэжээ. УДБЭТ-ын алтан тайзнаа өнгөрсөн ням гарагт алдарт “Жизель” балет тавигдсан юм. Гол дүрийн бүсгүй Миртагийн дүрийг СТА Б.Энхтуул бүтээсэн бөгөөд жүжгийн төгсгөлд үзэгчид халуунаар алга тавин баяр хүргэж байсан юм.
