“Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино нээлтээ хийхэд нэг хоног үлдлээ.Уг кино нь 12 сарын 2-нд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудын дэлгэцнээ албан ёсоор нээлтээ хийх гэж байна. “Зүрх зогсохгүй” киноны хоёр дахь постер шинээр гарчээ.
Ангилал: Нийгэм
GOETHE MUSIKLABORS ULANBATOR-ын дэргэдэх BIG BAND хамтлаг 2014 оны 12 сарын 05- нд ХБК-ын шинэ байрны концертын танхимд 19 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. GMUB -ын дэргэдэх BIG BAND хамтлагийг олон улсад нэрд гарсан саксафони тоглооч, BIG BAND- ын мэргэжлийн удирдаач Михайл Луцейр удирдан тоглоно.
Бид бүхэн “UB лавлах 1617”- ийн хамт олонтой хамтран өдөр бүрийн үйл явдал, үзвэр, үйлчилгээний хуваарийг хүргэж байгаа билээ. Та бүхэндээ өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.
Нийслэлийн төсвийг хэмнэх бодлого барьж байгаатай холбоотой нийслэлийн харьяа байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийхээр яригдаж байна. Нийслэлийн өмчит хэд хэдэн байгууллагыг нэгтгэснээр төсвийн зарлагыг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.
Жил бүрийн шинэ жилийн өмнө уламжлал болон зохион байгуулагддаг “Гоёл” наадам 26 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус наадам нь сүүлийн жилүүдэд олон улсын жишгээр хүрээгээ тэлэн “Загварын долоо хоног”-оор эхэлдэг уламжлал тогтоод байгаа билээ.
А.Аданы “Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэсэн гэдэг. Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17.00 цагт энэхүү алдарт балетыг дахин бүжих гэж байна.
ЮНЕСКО-гийн Соелын биет бус öвийн конвенцийн засгийн газар хоорондын ээлжит 9 дvгээр хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшvvлсэн Шагайн харвааг олонхийн саналаар бvртгэн авлаа. Цаашид ЮНЕСКО-д бvртгvvлсэн дээрх овvvдийг хадгалж хамгаалах талаар тодорхой стратеги боловсруулж, хэрэгжvvлэхийг Засгийн газарт зовломж болгосон байна.
Дэлхийн загварын нийслэл Нью-Йорк хотноо бослон “Couture fashion week Fall 2014” загварын долоо хоногт манай дизайнер Д.Отгонжаргал “Otgoo Couture collection” цувралаараа оролцож, дэлхийд монгол загварын ур хийц, чамин тансаг өвөрмөц хэв маягийг гайхуулжээ. Урлах эрдэм дээд сургуулийг багш, дизайнер мэргэжлээр дүүргэн, зэгварын салбарт 10 гаруй жил ажиллахадаа хамтарсан 1200 гаруй, бие даасан 650 гаруй загваруудаа гаргаж, 2004-2009 онд нийт зургаан удаа өөрийн бие даасан загварын шоугаа хийсэн байна.
НЗДТГазраас толилуулж буй “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн ДБЭТеатрт 2014 оны 12-р сарын 24-нөөс 28-ны хооронд тавих гэж байна.
Цөмөөхэй балет нь шинэ жилийн уур амьсгалыг нэмэгдүүлж, гэр бүлээрээ хамт сонгодог орчинд баяраа тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг олгох, мөн хүүхэд залуусын сонгодог урлагын боловсролд өчүүхэн бага боловч хувь нэмэр оруулах олон сайн талтай хэмээн Монголын Балетын Хөгжил Сан зорин ажиллаж байна. Мөн тоглолтын нэгэн онцлог нь бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог хүсэл эрмэлзэлтэй 8-12 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Энэ нь хүүхдэд бага насны нандин дурсамж үлдээх төдийгүй сонгодог урлагын сайхныг мэдэрч өөрийгөө нээх боломж олгож байгаа юм.
Бид бүхэн “UB лавлах 1617”- ийн хамт олонтой хамтран өдөр бүрийн үйл явдал, үзвэр, үйлчилгээний хуваарийг хүргэж байгаа билээ. Та бүхэндээ өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.
