2014 оны 12 сарын 12-ны өдрийн 19.00 цагт тус чуулгын концертын танхимд Улаанбаатар чуулгын дуучин Б.Эрдэнэсаруул, Ж.Буянтогтох, Ц.Гансүх нар /”UB ТРИО” хамтлаг/-ын “Улаанбаатарын сонгодог үдэш” тоглолтонд та бүхнийг урьж байна.
Ангилал: Нийгэм
1990-ээд оны дэлгэцийн одод
Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд урлагийн их наадмыг өнгөрсөн жилээс эхлэн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна. Энэхүү наадам нь сурагч, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулж, тэдний авьяас билгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Бидний мэдэх “Гурван марал од” киноны гол дүр Ким Инха буюу И Бёнг Хёны “Сөүлийн мэдээ” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Таныг их зантай биеэ, тоосон нэгэн байх гэж бодож байлаа. Гэтэл их наргианч юм аа?
-Тийм үү, хэн нэгэн хүн миний талаар танд худлаа мэдээлэл хүргэж дээ. Надад хэн нэгэнд их зан гаргаад байх шаардлага байхгүй. Эрх мэдэл, албан тушаал, мөнгө, алдар нэр хүмүүсийн занг эвддэг байж болох юм. Миний хувьд мөнгө, алдар нэрэнд сагсуураад байх хүн бишээ
Монголын их дээд сургуулиудын солонгос хэлний анги, холбогдох байгууллагуудын спортын нөхөрсөг анхдугаар наадам өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээнд UBU их сургууль, Хүрээ ДС, Улаанбаатар их сургуулийн багууд эхний 3 байр, эрэгтэйчүүдийн заалны хөл бөмбөгийн тэмцээнд Ерөнхий боловсролын сургууль, Монголын үндэсний их сургууль, Хүрээ ДС-ийн багууд эхний 3 байр, олс таталтын тэмцээнд Улаанбаатарын их сургууль, Монголын үндэсний их сургууль, ШУТИС-ийн багууд эхний 3 байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль 800-300 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм.
Холливудын нэртэй жүжигчдийн нийлсэн, салсан тухай бараг л өдөр бүр л сонсогдож байдаг. Тэгвэл бие биедээ үнэнчээр олон жил ханилсан хосууд ч бас байдаг юм. Ингээд тэд нартай танилцъя.
Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр үзэгчдэд “Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжиг толилуулахаар бэлтгэж байгаа юм.
Яруу найрагч, МУСТА Г.Пүрэвдорж “Аялгуу эгшиглэсэн мөрүүд” нэртэй шинэ CD-гээ гаргажээ. Түүний уг CD-нд “Босоо хийморьтой эр хүн”, “Айсуй зээрд”, Сувилагч бүсгүй”,Босоо халтар”,”Таван элс”, “Ажнай”, “Сэтгэлийн чамдаа” зэрэг 15 дуу нь багтжээ.
Бүгд Найрамдах Чех Улсын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн докторант О.Срба болон дорно дахины орнуудын бичиг бие даан сурагч, уран бүтээлч Ф.Карахович нарын “Уйгаржин монгол бичиг”-ийн каллиграф буюу таталбар бичгийн үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чехийн Брно хотын “Утопиа” хэмээх олон үндэсний цайны газар болж өнгөрөв.
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 03-ныг болгон тэмдэглэдэг. Тус өдрийг НҮБ-аас “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
