Монголчууд эртнээс нааш ном судрыг зүйл бүрээр бүтээж ирсэн уламжлалтай. Чингэхдээ Бурханы шашны их хөлгөн судар сахиус шүтээнийг маш том хэмжээгээр бичиж барлахаас гадна алт мөнгө есөн эрдэнээр ч бүтээж байв.
Монгол улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд хамгийн жижиг судар гэж хажууд нь томруулагч шил тавьсан онцгой сонин өчүүхэн ном бий. Энэ нь XX зууны эхэн үеийн бүтээл бөгөөд Гандантэгчинлин хийдийн гайхамшигт гүн ухааны гурван дацангийн нэгний анги дамбын гэвш, Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938) гуайн бүтээл мөн.
