Ангилал: Уртын дуу

МУГЖ, дуучин С.Жавхлан Монгол бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо есөн өдөр толилуулж, олон түмнийг ёстой л нэг байлдан дагуулсан.Тэгвэл тун удахгүй “Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтоо хедее орон нутгийн фэнүүддээ хvргэх гэж байна

Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны мэндэлсний 57 насны ойд зориулан “Эх орон-оюун санаа-яруу найраг” наадам болно. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг наадам нь залуу авьяастнуудыг хөхүүлэн дэмжих, тэднийг шүлэг яруу найрагт дур сонирхолтой болгох, мөн “Дашбалбар судлал”-ын хөгжүүлэхэд чиглэдэг. Мөн О.Дашбалбар агсны оюун санааны их үйл хэргийг үргэлжлүүлж эх орондоо оюуны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Тэгвэл энэ удаагийн наадам нь яруу найраг, уулзалт ярилцлага, уран уншлага гэсэн гурван хэснээс бүрдэх юм.

Монголын хөгжмийн урлагт “Загасан ширээт тамга” хамтлаг нэгэн шинэ өнгийг нэмж буй. Орчин үеийн урлаг тэр дундаа хөөмийн урлагийг хип, хоптой хослуулан уран бүтээлээ туурвидаг тус хамтлагийн анхны бие даасан цомог хэвлэлтээс иржээ. Тэд анхны цомгийн дэлгэрэнгүй мэдээллээ өгөхөөр ирэх даваа гарагийн 11 цагт Хэвлэлийн Хүрээлэнд хэвлэлийн хурал зарлалаа.