Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театраас санаачлан тус аймгийн 26 сургууль, 19 соёлын төв бэлтгэл ажилдаа оржээ. Энэхүү жүжгэнд Хүүхэд өөрөө тоглох, Мэргэжлийн жүжигчид хүүхдийн жүжигт тоглох, Хамтарч тоглох гэсэн гурван шаардлага тавьжээ.
Ангилал: Нийгэм
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо нь залуу гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагаа ухамсарлахад чиглэсэн сургалт, зөвлөгөө өгөх, залуу гэр бүлийг дэмжих зорилготой “Тогтвортой гэр бүл” өдөрлөг өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нээлтэнд Монголын Залуучуудын Холбооны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны дарга, УБИС-ийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ, ХАХНХЯ-ны Хүн Амын Хөгжлийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Г.Мөнхтүвшин, Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүлэгч гишүүн, гэр бүл судлаач Ц.Одгэрэл зэрэг хүмүүс оролцож өдөрлөгийг нээсэн юм.
Танд их хэмжээний мөнгө олох боломж гарвал та хамгийн түрүүнд юу хийх вэ? Амьдрал тэр чигээрээ мөнгө олох хэрэгсэл гэж үү? Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. “Keystone Films”, “Khagan Films”, “Nu producing”-ийн хамтын бүтээл “Алтан ус” Монголын уран сайхны кино энэ сарын 21-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү киноны гол дүрд реппер Gee, Rokit bay нар хамтран тогложээ.
Энэ жилийн Victoria’s Secret шоун дээр тоглох хөгжимчид, дуучдын нэр тодорхой болжээ. Энэ удаа сахиусан тэнгэрүүд тайзан дээр Тэйлор Свифт, Ариана Гранде, Эд Ширан зэрэг дуучид, хамтлагуудын хөгжмийн аянд алхах болно.
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 85 насны ойд зориулсан Хутагтуудын хишигт найрагч тодруулах “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн цэнгүүн Улсын Драмын Бүжгийн Эрдмийн театрт 2014 оны 11-р сарын 25 ны 14.00 -аас болно. Уг арга хэмжээг Завхан аймгийн залуучууд Оюутны хөгжлийн төв, Монголын зохиолчдын эвлэл, Явуухулан сан, МҮОНРТ санаачлан зохион байгуулж байна.
Монголын хошин урлагийн акулуудын нэг “Шинэ үе” продакшны захирал жүжигчин МУГЖ Н.Ариунболдын санаачилгаар МУСТА жүжигчин Р.Алтансүхэд зориулсан хандивын тоглолт өчигдөр боллоо.
Тоглолтонд монголын хошин урлагийн бүх хамтлаг, продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Мөн МУГЖ дуучин С.Жавхлан, МУГЖ дуучин Т.Ариунаа нар хүрэлцэн ирж сэтгэлийн үгээ илэрхийлэн мэндчилж, хандивт нэгдсэн түмэн олондоо ая дуугаа өргөв.
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид бид 2014 оны 12 сарын 27,28,29-нд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийг тайзнаа толилуулахаар ажиллаж байна. Тус уран бүтээлийн хүрээнд “1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгал ба соёл урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын ҮДБЭЧуулгын тайзнаа 11 сарын 24-ны 11:00 цагт зохион байгуулах гэж байна.
Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг, ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон. Харвалтын улмаас бага зэрэг саажилт өгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өдгөө гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм. Тун удахгүй Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардалд туслахаар хандивын тоглолт өчигдөр UB Palace-ийн концертын их танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны санаачилгаар “ХОВД НУТГИЙН ДУУЛАЛ” 2014 тоглолтыг энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Ховд нутгийнхаа сум бүрийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид оролцож ая дууны цэнхэр хадаг өргөж, Ховд нутгийн зон олон хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөх боломжийг бий болгохын зэрэгцээ сумдынхаа залуучуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой ажээ.
Үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа “Мухар гудамж” уран сайхны киноны албан ёсны анхны трейлэр өнөөдөр цацагдлаа. “LVA” энтертайнмэнтийн дэлгэцийн 4 дэх бүтээл “Мухар гудамж” кино нь адал явдалт, драмын төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөндөх сэдэв, үзэгчдэд хэлэх гэсэн санаа, агуулга, хийцээрээ өмнөх бүтээлүүдээс ялгарах онцлог ихтэй.
