Ангилал: Нийгэм

Зуунаас зууныг дамжин “Цаг агаарын дуу” хэмээн алдаршсан аялгуу болох “Цэнхэр залаа” ятгын гоцлол хөгжим зохиосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд нэгэн сонирхолтой уулзалт үдэшлэг энэ сарын 23-ны ням гарагт болох гэж буй ажээ.

Энэхүү алдарт аялгууг цэл залуухан 20 насандаа зохиосон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх өөрийн шавь нарын хамт ая дуугаа өргөж, цугласан олон фэнүүдтэйгээ нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөхөөр бэлдэж байгаа юм. Үдэшлэг MiQueen Mansion ресторанд болно.

Д.Сүхбаатарын нэрэмжит Баянзүрх дүүргийн Соёлын төвийн шинэ байрны нээлт боллоо. Жанжин клубын түүхт 90 жилийн ойн баяртай Соёлын төвийн шинэ барилгын нээлт давхацсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Соёлын төвийн дарга, МУГЖ Д.Бархас болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейд гамшиг нүүрлэж, аврал хүлээж байна. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд хамаардаг тул газар руу нь хөрөнгө мөнгөтэй эрхмүүд гар дүрж, өндөр байшингууд дунд өрөвдөлтэйгээр хавчигдах болсон.

Монголын хөгжмийн зохиолчдын оны шилдгүүдийг тодруулсаар 20 гаруй жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Алтан намар” наадам энэ жилээс эхлэн тасарч эхэллээ. Тэрбээр хөгжмийн зохиолчдын шинээр туурвисан бүтээлүүдийн чанар чансааг дэнсэлж үзэгч сонсогчдын хүртээл болгож сонорыг нь мялаадаг тус наадам ийнхүү энэ жил таалал төгслөө.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 85 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам энэ сарын 25- нд болно. Уралдаанд яруу найрагчид, оюутан залуус гээд яруу найраг сонирхдог бүхэн оролцох боломжтой ажээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны 11.40 (морин цаг)-т Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Монголын алтан хоолойтнууд” төсөл энэ жил эрчээ авч, Их театрт хүрлээ. Өнгөрсөн жил тэд Улаан-Үдэд тоглож, Монголын сонгодог урлагийн нүүр царай болсон 50 жилийн түүхтэй сонгодог урлаг ямархан чадалтай вэ гэдгийг танилцуулсан. Тэгвэл энэ сарын 20-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрын найман гоцлооч, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Их театр”-т тоглож, тэнд үзэсгэлэнгээ гаргах юм.

Монголын хошин урлагийн өнгө төрхийг өөрчлөн шинэ түвшинд гаргасан шоуг “Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг уран бүтээлчид үзэгчиддээ толилуулж байгаа билээ.

УДЭТ-ын жүжигчнээр овоглогдож явсан Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар өөрсдийн байгуулсан “Мөрөөдлийн театр”-ынхаа нээлтээ Оросын зохиолч Ванпиловийн “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжгийг тайзнаа тавьж анхны тоглолтоо үзэгчдэд хүргэн амжилтын шат өөд ахиж яваа уран бүтээлчид.

Үзэгчиддээ “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Сайн уу амьдрал минь” зэрэг дэлгэцийн уран бүтээлээ толилуулан өндөр үнэлгээ авсан. Тус уран бүтээлээрээ өөрсдийг шаггүй инээдмийн киног бүтээгчид болох оо харуулсан “ТВ Коктейль” хамтлагийн дөрөв дэхь уран бүтээл болох “Омарын эрэлд” өдөр бүр Тэнгис, Соёмбо, Өргөөгийн дэлгэцнээ гарч байна.