Ангилал: Нийгэм

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 11 сарыэ 17-ны даваа гарагийн 11.40 (морин цаг)-т Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Өнөөдөр болон амралтын өдрүүдэд та ямар тоглолт үзэх вэ? Энэхүү мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт 19.00 цагаас “Саран хөхөө” үндэсний сонгодог жүжгийг тоглох бол Соёлын төв өргөөнд “Х-ТҮЦ” продакшны “Ийм нэгэн явдал” хошин шогийн үзвэр, Монгол бөхийн өргөөнд “Сэтгэлийн өргөл” тоглолт болох юм байна. Мөн УДЭТ-ын уран бүтээлчид бямба гаригт хүүхэд багачууддаа зориулж, “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжгийг тоглох аж.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хөтлөгч, дуучин Х.Болор-Эрдэнэ “Сэтгэлээс урсах үг, аялгуу” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр болжээ. Урлагийн ертөнцөд хэдийнэ өөрийн гэсэн байр суурь, орон зайг бий болгосон авьяаслаг бүсгүй маань үзэгч олны хайр хүндлэлийг хүлээж яваа чадварлаг уран бүтээлч гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын цагдаагийн тасагтай хамтран “Зам тээврийн ослоор хохирогчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг ирэх ням гарагт буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Шатрын спортын олон улсын их мастер /ОУИМ/ цолны болзол хангасан А.Энхтуул Олон улсын шатрын холбоо/ФИДЕ/-ны Их мастерын цол тэмдгээ албан ёсоор хүлээн авлаа. Өнөөдөр Монгол Улсад эмэгтэй шатарчдаас Олон улсын их мастер цолыг Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар хүртээд байсан бол ийнхүү гурав дахь Их мастер цолтноор А.Энхтуул тодров.

Анч шувууд болох Шонхор, Харцага, Бүргэдийн баярын өдрийг дэлхий нийтээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 16-д тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэхүү өдрөөр Монголын Анч шувуу сонирхогчдын холбооноос санаачилан Монгол түмний түүхэн өв уламжлал болох анч Харцага, Шонхорын үзүүлбэр бүхий “Хаан шонхор” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

Кино урлагийн ертөнцөд нэгэн шинэ бүтээл мэндлэхэд бэлэн болжээ. “Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт киноны нээлт арваннэгдүгээр сарын 25-нд “Тэнгис”, “Өргөө” кино театруудад болох тухай мэдээлж байсан билээ.

“Зүрх зогсохгүй” адал явдалт киноны “Нандин” дууны клип хөгжим сонирхогчдодоо хүрч байна

DK хэвлэлийн компани эрхлэн гаргасан “The sport book” спортын лавлах ном нь олон улсын спорт сонирхогчдын талархал хүлээсэн ном юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачлагаар DK хэвлэлийн компанитай хамтран ажилладаг Мон-Судар хэвлэлийн компани албан ёсоор Монгол хэлээр хэвлэх эрхийг авч олны хүртээл болгож байна.

УДБЭТ-ын зүгээс 12 сарын 6,7-нд балетыг танго бүжигтэй хослуулсан “Төгсгөлгүй” хэмээх шинэ уран бүтээлээр бэлэг барих гэж байна.

Орчин үеийн залуучуудын хайр дурлалаар дамжуулж өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэглэж буй. ХБК-ийн багш Х.Алтангэрэл хөгжмийг, УДБЭТ-ын захирал Б.Мөнхзул либреттог бичжээ. М.Од, Б.Саруул, А.Бэлгүдэ, А.Эрдэнэболд, У.Анужин Б.Пүрэв- Очир нарын гол дүрд нь тоглох бүжгэн жүжигт театрын балетчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. УДБЭТ-ын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва зөвлөхөөр, Г.Ганбаатар тайзны зураачаар ажиллаж байна.

Кино урлагийн ертөнцөд нэгэн шинэ бүтээл мэндлэхэд бэлэн болжээ. “Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт киноны нээлт арваннэгдүгээр сарын 25-нд “Тэнгис”, “Өргөө” кино театруудад болох нь ээ.