Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Тогтвортой гэр бүлийг бий болгоход залуусын үүрэг оролцоо чухал
Нийгэм

Тогтвортой гэр бүлийг бий болгоход залуусын үүрэг оролцоо чухал

Урлаг Урлаг20/11/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12912f233e150ee37a18ea95d2622ca08905319042014-11-20-08-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Тогтвортой гэр бүл” өдөрлөг амжилттай боллоо

“Тогтвортой гэр бүл” аян цаашид үргэлжилнэ

  Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх   Залуучуудын  Гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо нь залуу  гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагаа ухамсарлахад  чиглэсэн сургалт, зөвлөгөө  өгөх, залуу  гэр бүлийг дэмжих зорилготой “Тогтвортой гэр бүл” өдөрлөг өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нээлтэнд Монголын Залуучуудын Холбооны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат, МЗХ-ны дэргэдэх   Залуучуудын  Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны дарга, УБИС-ийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ, ХАХНХЯ-ны Хүн  Амын Хөгжлийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Г.Мөнхтүвшин, Залуучуудын  Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүлэгч гишүүн, гэр бүл судлаач Ц.Одгэрэл  зэрэг хүмүүс  оролцож  өдөрлөгийг нээсэн юм.

Үүний дараагаар өдөрлөгт оролцож  буй залуу  гэр бүлүүддээ  “Гэр бүлийн үнэ  цэнэ, үүрэг хариуцлага”, “Хэвлий  дэх хүүхдийн тань хэлэх үг”, “Залуу гэр бүлд өгөх сэтгэлзүйн зөвлөгөө” сэдвээр сонирхолтой  сургалт, зөвлөгөөг хүргэсэн нь оролцогч залууст үр өгөөж сайтай байлаа. Түүнчлэн оролцсон  хосууддаа “Даймонд” гэрэл зургийн студид 20%, “Мишка” орос  өлгийн дэлгүүрт 15%, Нярайн асаргааны зөвлөмж DVD 30%,  Хүүхдийн угаадаг даавуун живхийг 20%, Тод дэлгэц эмэгтэйчүүдийн эмнэлгээр 10% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичгийг гардууллаа.

Гэр бүл  гэдэг  нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг билээ.  Гэр бүлийн хүчирхийлэл, салалт нэмэгдэж энэ хэрээр хүүхдийн хүмүүжил доголдож асуудалтай гэр бүлийг үүсгэх нөхцөл бий болоод буй өнөө үед тогтвортой гэр бүлийг бий болгоход залуусын үүрэг оролцоо чухал байгааг сануулсан  сонирхолтой арга  хэмжээ боллоо хэмээн уг өдөрлөгт оролцсон  залуус маань онцоллоо. Дашрамд дуулгахад  “Тогтвортой  гэр бүл”  өдөрлөг цааш үргэлжлэн  Улсын Нэгдүгээр амаржих газарт  очиж  дээр дурьдсан төрөл бүрийн хөнгөлттэй үйлчүүлэх эрхийн бичгүүд болон Залуу  гэр бүлд зориулсан гарын авлагыг залуу гэр бүлүүддээ хүргэх аян өрнүүлэх аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ханде Эрчел хар тамхины хэргээр баривчлагдаад суллагдав

30/03/2026

Пол Маккартни шинэ цомгоо ирэх сард цацна

30/03/2026

“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Парист нээгджээ

30/03/2026

McDonald’s нь “K-Pop Demon Hunters”-тай хамтран Saja Boys болон HUNTR/X-c сэдэвлэсэн менюг гаргалаа

30/03/2026

Хан Ган АНУ-ын ном шүүмжлэгчдийн шагналыг хүртжээ

30/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.