Ангилал: Нийгэм

“ТВ Коктейль” хамтлагийн цоглог, эрч хүчтэй залуус дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчиддээ толилуулаад байна. “Омарын эрэлд” нэртэй энэхүү адал явдалт, инээдмийн уран сайхны кино пүрэв гаригт буюу энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ. Киноны нээлтийн үеэр шагналын хур бууж, “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчид болох Э.Цолмонбаяр , А.Өнөржаргал, Д.Энхбаяр, Р.Адъяа нар Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан хэмээх нэр хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.

Хятадын Ухань хотод болж байгаа олон улсын А зэрэглэлийн тэмцээн манай циркчид амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Монголын Vндэсний циркийн жvжигчид уран нугаралтын төрлөөр оролцож , циркчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн цомыг гарджээ. Уран бүтээлчиддээ дэлхийд Монгол гэдэг нэрээ гаргаж, бахдам амжилт үзүүлсэнд нь баяр хүргээд, илүү их амжилтыг хүсье.

Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг 12 дугаар сард Улаанбаатар хотод тоглогдох гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ. МУГЖ Д.Алтанхуяг Бостон хотоос холбогдож 12-р сарын 24-нөөс 29-ны хооронд тоглогдох “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн талаар товч мэдээлэл өглөө.

Нэг хэсэгтээ л чимээгүй байсан “25” дугаар суваг телевизийн “Making the band-2” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан охидын “Extacy” хамтлагийнхан дуучин, МУСТА Б.Амархүүтэй хамтран тоглолт хийхээр болжээ. Тэдний хамтарсан анхны тоглолт 11 сарын 29, 30-ны өдрүүдэд Сөүлийн Пусан хотноо болох юм байна.

Солонгос улсад ажилж, амьдарч, сурч байгаа Монголчууддаа маш содон бэлгийг барих гэж буй уран бүтээлч залуустаа амжилт хүсье.

45 настай поп дуучин, жүжигчин Женнифер Лопес зугаа цэнгээний нийслэл гэгддэг Лас-Вегаст цуврал тоглолт хийх гэрээ байгуулжээ. Дуучин бүсгүй Нью-Йорк хотод өндөр үнэтэй орон сууц худалдаж авсанаар данс нь нэлээдгүй “улайсан” билээ.

Лас-Вегасын Planet Hollywood зочид буудалд Жэй Ло хагас жилийн туршид долоо хоногт гурван удаа дуулж, бүжиглэх юм. Дараа нь түүнтэй байгуулсан гэрээг сунгаж магадгүй гэнэ. Тоглолт болгоныхоо төлөө од бүсгүй халаасандаа 350 мянган доллар хийнэ.

Латифын үргэлжлэл…

Монголын хошин урлагийн нэрт төлөөлөгч, жүжигчин, алиалагч Т.Латифийн нэрэмжит “Латиф” сангийн гурван жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт болох гэж байна. Хүндэтгэлийн тоглолт энэ сарын 8-нд МХО-нд болох юм байна. Одоогоос гурван жилийн өмнө Латиф агсаны хүү дуучин Л.Байзда аавынхаа нэрэмжит сан байгуулснаа зарлаж, нээлтийг нь есдүгээр сарын 22-нд хийж байсан аж.