Ангилал: Нийгэм

Холливудын шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг Michael Douglas болон Orlando Bloom нар шинэхэн уран бүтээлд хамтран ажиллахаар болжээ. Энэ бол “Unlocked” гэсэн шинэ кино юм. Уг триллэр төрлийн бүтээлд хоёр алдартай эрхэмээс гадна “Prometheus”, “Girl with Dragon tattoo” кинонуудад тоглож байсан Noomi Rapace хамтрахаар болжээ.

Хамгийн олон алдартай жүжигчид тоглосон, хамгийн олон олны танил эрхмүүдийг кинондоо урьж оролцуулсан “Давхар цохилт” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их ашиг орлого олсон киногоор шалгарчээ. Ганц ч хором таныг уйдаахгүй олон хөгжилтэй, сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөх уг кинонд топ модель Э.Одгэрэл, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, олимпийн мөнгөн медальт, боксчин Н.Төгсцогт нарын ховор хүмүүс дүр бүтээсэн юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Уг тэмцээнийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Шатрын Холбоотой хамтран зохион байгуулна.

“Монгол шүтээн” төвийн санаачилгаар зохиож буй “БУЯН, ЗАЯАН ДЭЛГЭРЭХҮЙ” шашин урлагын цэнгүүн нь Монголчуудын ахуй амьдрал, ажил үйлсийг өөдлөн дэвжих, эд хөрөнгө мал сүргийг арвижуулах, зөв сайхан амьдруулахын төлөө хийж буй буян номын үйл юм.

“Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва 2010 онд өөрийн нэрийн “LVA” энтертайнментийг үүсгэн байгуулж, үзэгчдийн талархлыг хүлээсэн олон кино бүтээлийг туурвижээ.

Тухайлбал, 2010 онд драм төрлийн “Амьдрал төсөл” киног бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон. Энэхүү кино нь залуу гэр бүлийн аз жаргалтай амьдрал бүтээх гэсэн хүслийн тухай өгүүлсэн бөгөөд тэд мөрөөдөлдөө хүрэхэд тулгарах саад бэрхшээл, асуудлуудыг хэрхэн даван туулж гэр бүл, хайр сэтгэл, нөхөрлөлөө хадгалж үлдэж байгааг харуулдаг.

Британийн хатан хаан II Элизабет жүжигчин Анжелина Жолиг Букингемийн ордонд хүлээн авч уулзжээ. Английн хатан хаан өнгөрсөн зургадугаар сард дайны бүсэд хүчирхийллийг зогсоох хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог Жолид ахайтан цол олго хоор шийдвэрлэсэн билээ. Харин энэ удаад жүжигчин бүсгүйг “Эр зориг”-ийн одонгоор шагнасан байна.

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Хотын гудамж – Миний нутаг” өдөрлөгийг Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Анкарагийн гудамжинд 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр 12.00 цагаас 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс санаачлан зохион байгуулсан “Next Generation-2014” Бизнес форум гурван сарын турш амжилттай үргэлжилж өчигдөр билэгт сайн өдөр эцсийн дүнгээ гаргаж, Баянгол ресторанд шагнал гардуулах ёслолын ажиллагаагаа зохион байгуулж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.

МУХТеатр нь 66 дахь жилийн намар цагийн үзвэрийн нээлтээ 10-р сарын 11-ээс буюу өнөөдрөөс эхлэн нээх гэж байна. Тэд сүүлийн 5 жил намар намартаа хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад хүрч уран бүтээлээ толилуулдаг байсан бол энэ жил хотын хүүхэд багачуудадаа “Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн аянаа эхэлж байна.