Улсын драмын эрдмийн театрын барилгыг сэргээн засварлах санамж бичигт саяхан гарын үсэг зурсан. ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу, “Супер барилга” ХХК-ий захирал Ч.Отгонбаяр, “Олуулаа хөгжил” ТББ-ын захирал С.Баярсайхан болон театрын үе, үеийн уран бүтээлчид, ажилчид оролцсон уг ёслолыг хараад сэтгэл хөдлөхгүй байх аргагүй байлаа.
Ангилал: Нийгэм
“Номин талст” хамтлаг шинэ цомгоо танилцуулсан тоглолтоо энэ сарын 29-нд Мишээл экспод хийхээр болжээ. Гэхдээ энэхүү тоглолтод тус хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохгүй гэнэ.
Монголын соёл яруу найргийн академиас анх удаа гадаад хэлнээс орчуулсан бүтээлд хамгийн өндөр уран зохиолын шагнал олгох болсон байна. Энэ талаар тус Академийн ерөнхийлөгч МУСГЗ Г.Мэнд-Ооёо, утга зохиолын орчуулагч, гүүш Ж.Гэндэндарам нар өнөөдөр11: 30-д “Нээлттэй мэдээллийн төв”-д мэдээллэл хийнэ.
Ахмад буурлууд маань нас ахих тусам эрүүл мэндийн байдал доройтож, бие бялдар нь сулрах, яс сийрэгжих, суурь өвчин нь сэдрэх, хөдөлгөөний дутагдалд орох гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж ямар нэгэн эмгэг, бэрхшээлтэй болдог.
Гунигт автсан дуучин Бритни Спирс саяхан арьс залуужуулах эмчилгээ хийдэг нэгэн эмнэлгээс гарч яваад папарацци нарын дуран авайд өртсөн байна.
Энэхүү хүүхдийн эмчилгээний техник тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг сонсогч фенүүддээ амласан ёсоороо өнгөрсөн оны 11 сарын 29,30-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд зохион байгуулсан ойн тоглолтынхоо орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр бүрдүүлсэн ажээ. Тэрбээр өнөөдрийн үйл ажиллагааны нэгэн онцлог нь, өндөр ач холбогдолтой үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг орон нутгийн эмнэлэгүүдэд гардуулан өгч байгаад байсан бөгөөд Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын амаржих газар, хүүхдийн тасгийнханд олгосон юм.
Улсын филармоноос “ХӨГЖИМ” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж буй сайхан мэдээлэл байсан билээ. Тиймээс энэ тухай дэлгэрнгүй мэдээллийг уншигч олноо хүргэх үүднээс Улсын филармоны захиргаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Г.Батхуягтай ярилцлаа.
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрөгч долоо хоногт Урлагийн Гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн “Чөлөөт хос” жүжиг тоглогдсон билээ. Тэгвэл ирэх баасан гариг буюу аравдугаар сарын 17-ны 18.00 цагаас УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” жүжиг тоглогдох гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэг дор 2014 оны аравдугаар сарын 24-нд Төрийн ордонд Маркетеруудын II чуулганыг Дэлхийн Монгол уриатайгаар зохион байгуулах гэж байна.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос “Авьяаслаг Хэнтийчүүд” урлагийн их наадмыг “Залуусаа дэмжье” уриан дор ирэх 11-р сарын 1-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг наадам нь дуу, бүжиг, мисс гэсэн төрлүүдээр зохиогдох бөгөөд бүртгэл 10.14-25-ныг дуустал үргэлжлэх юм.
