Ангилал: Нийгэм

“Мисс Монголиа Холбоо”,”Нью Жуулчин Турс” ХХК-тай хамтран анх удаа Олон Улсын Миссийн тэмцээнийг үзэх аяллыг зохион байгуулж байна. Япон улсын Токио хотод 54 дүгээр ” Олон улсын Мисс ” шалгаруулах тэмцээний аялал 2014 оны 11 сарын 10-14 хооронд болно.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохиогддог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдаант наадам үргэлжилж байна.

Уншигч та хөхний бүжиг гэж сонссон уу. Загвар өмсөгч Сара Экс цээж, гараа огт хөдөлгөхгүйгээр зөвхөн хөхөөрөө бүжиглэж буй бичлэгээ Youtube сайтад өнгөрөгч ням гарагт тавьжээ. Түүнчлэн тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Миний хөх хиймэл.

Залуучуудын манлайллыг хөгжүүлэхэд чиглэгдэх олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх санамж бичгийг Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Залуу Удирдагч Соёл Солилцооны Нийгэмлэгийн ерөнхийлөгч А.Эрдэнэсайхан нар үзэглэлээ.

Тэртээх 1999 оноос өдийг хүртэл “Техникийн Дэвшилд Хамтдаа” уриатайгаар Япон авто машины сэлбэгийн бөөний худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар авто машин эзэмшигч жолооч нарын талархалыг хүлээж 2013 оны шилдгийн шилдэг “Авто Засварын Төв”-өөр шалгарсан “Форвард Моторс” компани нь намар өвлийн үйлчилгээгээ хэдийнэ эхлүүлжээ.

BeeGees хамтлагийн “Tribute” тоглолт буюу хүндэтгэл үзүүлэх тоглолтыг нодлин 9 сард хийж байсан. Тэгвэл Pink Floyd-ийн “Tribute” тоглолтын бүрэлдэхүүнээрээ буюу “Sweetymotion”, “Шар айраг”, Ганхүү, Чинбаа нар Соёлын Төв өргөөнд 10 сарын 19-ны 19 цагаас ганцхан удаа тоглох гэж байна.

BeeGees хамтлагийн бүх цаг үеийн дуунуудаас хамгийн шилдгүүдийг сонгон, амид тоглотыг хүргэхээр бэлтгэл ажилдаа аль хэдийнэ оржээ. Диско ритм, гурван хоолойн гайхамшигтай хослолоороо алдаршсан энэ хамтлагийн “BeeGees Tribute” тоглолтод дуулагдах дуунуудаас нэрлэвэл “Words”, “How Deep Is Your Love”, “Spirits Having Flown”,”Night fever”, “You should be dancing”, “Too much Heaven” гэх мэт уран бүтээлүүд багтжээ.

Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонсогч фенүүддээ сонин содон гэнэтийн бэлгүүдийг зориулсаар байгаа билээ. Тэрбээр тэрхүү олон гайхалтай үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгож эмч ажилчид болон эмнэлэгүүдэд өндөр үнэ бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжийг хандивлахаар болжээ.

Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь уртын дуу юм. Уртын дуу гэдэг нэрийн тухайд зарим судлаачид урт ая эгшиглэнтэй дуулдаг учраас уртын дуу гэж нэрлэсэн гэж аялгууны талаас нь, нөгөө зарим нь монголчууд уртын дууг эртнээс эдүгээ хүртэл зуун зууныг дамнан, үеэс үед өвлөн дуулж ирсэн тул урт дуу буюу “урт настай дуу” хэмээн нэрлэх болсон гэж цаг хугацааны талаас нь, гурав дахь нь уртын дуунд хүний амьдралын утга учир, байгаль нийгмийн үзэгдлийн мөн чанар хийгээд дээд тэнгэр, гараг эрхэс, уул ус, газар дэлхий, энэрэл хайр, элбэрэл журам гэх мэт мөнхийн сэдвийг ямагт тусган илэрхийлдэг тул үүрд мөнх буюу уртын урт гэсэн утга санаагаар уртын дуу хэмээн нэрлэсэн гэж шүлгийнх нь агуулга талаас тус тус тайлбарлах нь буй. ЮНЕСКО-гоос 2005 онд уртын дууг Хүн төрөлхтний биет бус өвийн санд бүртгэн авсан билээ.

UBS телевиз нь цаатан түмний аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг уран сайхны аргаар олон нийтэд үзүүлж, үзэгчид болон зохих түвшний хүмүүсийн анхаарлыг энэ чиглэлд хандуулахыг гол зорилгоо болгож СОДУРА хэмээх уран сайхны киног бүтээжээ.

Энэ кино бол цаатан түмний ёс заншил, Монгол орны онгон байгалийг дэлхийд таниулан сурталчлах, Монголын кино урлагийг олон улсын тавцанд гаргахад хувь нэмрээ оруулах бүтээл юм.

Индонезийн Өмнөд Сулавес арлаас хүний бүтээсэн хамгийн эртний зургийг олжээ. Зураг ойролцоогоор 39900 жилийн өмнөх гарны зургууд ажээ. Эдгээр дүрсийг хүн гараа будганд дүрээд бүтээсэн болов уу хэмээн үзэж байна.