“Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны гадаад улсад элэг шилжүүлэх эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” аян өрнөж байна.
Ц.Батчулууны амь нас хутганы ирэн дээр дэнсэлж, элэг солиулах зардлын 250-300 сая төгрөгийг олох гэсэн нөхөд нь хэвлэлийн хурал хийлээ. Эмч нар түүнд яаралтай нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн онош тавьсан юм. Харамсалтай нь элэгний өвчлөл манай улсад үнэхээр үндэсний эмгэнэл болоод байгаа. Түүнчлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улсад хийдэггүй юм. Иймээс ардын жүжигчин Ц.Батчулуун элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-д хийлгэх шаардлагатай бөгөөд энэ нь 250-300 сая төгрөгний өртөгтэй аж.
