Б.Зангад гуай “Алтан намар” аа дуулаад эхэллээ, намар болж дээ, аяны шувууд буцах цаг болж дээ” гэж манайхны хэлэлцдэг нь оргүй үг биш. Айсуй цагийн дохио, хадланч, тариаланчдыг яаруулж, хаа сайгүй трактор комбайн нүргэлэхтэй зэрэгцэн
Ангилал: Нийгэм
Унадаг дугуйчин Ч.Мөнгөндалай 2014 оны 06 сарын 07 – ны өдөр Улаанбаатар хотоос гарч Монгол улсын баруун аймгуудаар 5500 км тойрон аялахаар аян замдаа гарсан билээ. Түүний аялал 98 дахь хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн 1 000 дахь км-тэй оржээ. Одоогоор Хөвсгөл аймгийн нутагт Мөрөн суманд ирээд байна. Тэндээ 2 хоног буудаллаад Ханх сум руу аяллаа үргэлжлүүлж Хөвсгөл далайд усан завьтай аялал хийхээр төлөвлөж байгаа аж.
Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа зарласан билээ. Энэхүү ойн хүрээнд Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолтыг зохион байгуулахаар болсон бөгөөд тоглолтонд оролцох уран бүтээлчдийн нэрс тодорчээ.
Монголд ганцхан “Хунтайж” бий гээд хэлчихвэл буруутахгүй биз ээ. Чингис хааны дэлхийн академийн ерөнхийлөгч П. Давааням энэ сарын 4-нд академийнхаа байранд нэгэн ёслол үйлджээ.
Герман хэлийг сонирхон суралцаж буй бүх хүмүүст зориулсан “Germanbetta 1” хэмээх шинэ ном уншигчдын хүртээл болох аж. Энэхүү ном нь эхлэн болон гүнзгийрүүлэн суралцагсдад зориулагдсан бөгөөд хэл шинжлэлийн гэхээсээ илүү энэ хэлийг сурахад зайлшгүй шаардлагатай гол дүрмүүдийг агуулж, аль болох сурахад хялбар байхаар бичигджээ. Номын зохиогч Герман улсад суралцсан бөгөөд сурч байх хугацаандаа герман хэлийг монголоор тайлбарлуулах хэчнээн чухал болохыг өөрийн биеэр мэдэрсний хувьд 2009 оноос хойш www.germanbetta.blogspot.com хэмээх өөрийн блогоороо дамжуулан герман хэлийг зааж эхэлсэн байна.
Бүгд Найрамдах Польш Улсын Гдынья хотод 9 дүгээр сарын 11-13-нд зохион байгуулагдсан “Үзэн ядалтад өртөвч, үл бууж өгөх, шантрашгүй хүмүүс” хэмээх коммунизмын эсрэг тэмцлийн тухай Баримтат киноны олон улсын 6 дугаар фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар уригдан оролцов.
Зарим гудамжийг шинээр нэрлэлээ 5 минутын өмнө Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 150 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамжийг шинээр нэрлэж, сунгалаа. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хэлэлцүүлсэн саналын дагуу шинээр 9 гудамжийг шинээр нэрлэж, 4 гудамжны нэрийг сунгалаа. Шинээр нэрлэж, сунгасан гудамжны нэрсийг хүснэгтээр танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар дэлгэцийн ээлжит бүтээлээ толилуулхаар зураг авалтаа энхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр “Сүүлчийн шөнө” нэртэй мелодрам киноны ажилтай энэ зуныг үдэж байгаа юм. Уг киноны зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичжээ.
“Ойрад түмэн” төрийн бус байгууллагаас санаачлан, Халимаг улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Түүхийн жимээр” олон улсын экспедици өнөөдөр Чингисийн талбайгаас аялалдаа гарлаа. Уг аялалын багийнхантай ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл уулзан үдэж мордууллаа.
Монголын хошин урлагийн шилдгүүдийн нэг “Шинэ үе” продакшны уран бүтээлчид намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг дөрөвхөн хоногийн дараа нээх гэж байна.
