2010 оны 6-р сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао манай улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр “Таван жилийн хугацаанд Монгол улсын 300 залууг хүлээн авах” гэрээний дагуу хоёр талын залуучууд харилцан айлчилдаг уламжлал тогтоод байгаа бөгөөд 2012 онд бүх Хятадын Залуучуудын Холбооны төлөөлөгчид манай улсад ирсэн билээ. Өнгөрсөн оны 11-р сард энэ хөтөлбөрийн дагуу Монголын 100 залуу БНХАУ-ын Бээжин, Циндао хотуудад айлчилсан бол энэ оны 9-р сарын 10-16-ны өдрүүдэд Хятадын шилдэг 60 залуу МУ-д айлчилж байна.
Ангилал: Нийгэм
Хаан туульс, туулийн өргөөг нээх ёслолын арга хэмжээ өнөөдөр Богд хааны ордон музейд боллоо. Монгол тууль бол монголчуудын эх байгалиа хамгаалах, нутаг ус, улмаар улс үндэстнийхээ түүх бахархлыг ам дамжуулан хүүрнэж, хойч үеээ хүмүүжүүлэн төлөвшүүлж ирсэн нандин өв соёлын нэг юм. Энэхүү өвийг сэргээн, цааш уламжлуулахад Хаан туульсын өргөө чухал ач холбогдол дагуулна гэж холбогдох албаны хүмүүс тодотгож байлаа.
“Мөрөөдлийн театр”-ын хамт олон намар цагийн бэлгээ задаллаа. “Гээсэн хайраа аваарай”, “Утасгүй бол үхлээ юу” зэрэг шоу тоглолтоороо үзэгч түмнээ инээдээр баясгасан билээ. Тэгвэл энэ удаад авьяаслаг уран бүтээлчид “Жаргалд умбасан Улаанбаатар” нэртэй шоу драмаа толилуулахаар бэлэн болжээ.
Тус тоглолтын реклам нь хошин гэхээсээ илүүтэйгээр гэгээлэг, өөдрөг үзлээр илэрхийлэхийг гол зорилгоо болгосон бололтой.
“Нэгүн” студи, хөгжмийн зохиолч Окигийн продюсерлэж буй “Асур” хамтлаг нь хүүхэд залуусын дунд “Another” дуугаараа анх танигдсан билээ. Харин тэд өнгөрсөн амралтын өдрөөр анхны тайз, эхний үзэгчидтэйгээ халуун дотноор уулзсан бөгөөд энэ нь сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа байсан юм.
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ 9-р сарыг “Залуучуудын зөвлөл” байгуулах сар болгож зарласан бөгөөд байгууллагуудыг залуучуудаа дэмжин, залуучуудын зөвлөл байгуулахыг уриалсан байна.
ОХУ-н Москва хотод болж байгаа IDOL 2014 олон улсын циркчдийн тэмцээнд Монгол циркчид уран нугаралтын төрлөөр оролцож байна. Энэхүү тэмцээн нь 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 20 гаруй орны циркчид олон төрлийн циркийн үзүүлбэрээр оролцож байгаа аж
“Намрын синдром”, “Тагнуулч аав” гэх мэт инээдмийн уран бүтээлээр дагнадаг, найруулагч Д.Галбаяр тун удахгүй кино ертөнцөд тэсрэлт хийх шинэхэн бүтээлээ үзэгч түмэндээ хүргэхээр болжээ. Өөрөө продюссерлэж, найруулж байгаа түүний ээлжит уран бүтээл нь “Шоучид” нэртэй дэлгэцийн бүтээл юм байна.
2014 оны 08 дугаар сарын 28-наас 31-ны хооронд БНХАУ–ын аялал жуучлалын гол бүс болох Гуан Ши мужийн Гүй Лин хотноо Олон улсын аялал жуучлалын үзэсгэлэн зохион байгуулагдаж манай орноос Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуучлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон тур оператороос Актив Адвенчер Турс Монгол ХХК, New Milestone тур оператор, ДМД ХХК, Монголын нууц товчоо жуулчны бааз зэрэг компаний төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ.
“The Great Nippulini” нэрээрээ дэлхий дахинаа танигдсан Италийн уран барималч, уран дархан Сэйж Вербок нь дэлхийн хамгийн “хүчирхэг” хөхний толгойтой хүнээр нэрлэгддэг гэнэ. “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгэгдсэн тэрээр хөхнийхөө толгойгоор хүнд даацын 988.5 кг машиныг 20 м газар чирсэн амжилттай юм. Энэхүү дэлхий дээд амжилтыг тэрээр 2011 оны 3 сарын 25-ны өдөр Италийн Милан хотноо тогтоожээ.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монгол Улс болон Европын Холбооны хооронд диполмат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Чехийн алдарт зураач, график дизайнер Рэната Фүчиковагийн 2011 онд гаргасан “Зурган дунд аялсан нь” номоос сэдэвлэсэн “Европын түүх” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.
