“ТАВАН” жилийн хамтарсан ойгоор “Урлагийн одууд” чуулна
Ангилал: Нийгэм
Дэлгэцийн урлагт цахиур хагалж чадсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, амжилт бүтээлээр дүүрэн яваа Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өдгөө “Хувьсал” продакшны өнгө төрхийг тодорхойлж буй. Уран бүтээлийн чанар чансаа, ашиг орлогоороо кино урлагийн ертөнцөд жинхэнэ утгаараа шуугиан тарьж чадсан авьяаслаг жүжигчид маань өдгөө бас нэгэн сюрпризээ дэлгээд байна.
Оюутны хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж оюутан залуучуудыг чөлөөт цагаараа хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг сайжруулахын тулд цагийн ажлын байрны зуучлалын үйлчилгээгээ эрчимжүүлж, тусгайлсан богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.
Монгол реппер GEE-г шүтэн бишрэгчидээ албан ёсоор нэгэн тоглолтын арга хэмжээнд оролцохгүй гэдгээ дуулгалаа. Тодруулбал, UB Guys 2014 шоу тоглолтонд оролцох үгүй нь асуугаагүй байж нэрийг нь оруулсан байна. Энэ тухай тэрбээр “Зөвшөөрөлгүй нэр тавьсан байна. Энэ тоглолтонд оролцохгүй. Хульхидуулав” гэлээ.
“Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүгээр сарын 21-23-нд зохион байгуулах гэж байна.
Уг үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью Жуулчин Турс” компани, Соёл Яруу найргийн Академи нар хамтран зохион байгуулж байгаа юм.
Өмнөд Солонгосын алдартай охидын Ladies Code хамтлагийн гишүүд осолд орж, хоёр гишүүн нь нас барж, гурав нь гэмтжээ. Нийт таван гишүүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг нь энэ сарын 3-ны өдрийн 01.30 цагийн үед Өмнөд Солонгос улсын зүүн өмнөд этгээдэд оршдог Дэгү хотод KBS телевизийн хөгжмийн нэвтрүүлэгийн зураг авалтад ороод Сөүл рүү буцаж явах үедээ осолд орж, хамтлагийн хоёр гишүүн харамсалтайгаар амиа алджээ.
Хоёр хөршийн тэргүүнийг Монголд айлчлахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Түрэгийн үед хамаарах булшнаас олдсон ятга хөгжмийг хуулбарлан хийсэн зэмсэг бэлэглэжээ.
Японы Хёого мужид болох “Азийн олон улсын Хүүхдийн кино наадам-2014” наадмын Монгол улс дахь урьдчилсан шалгаруулалт энэ сарын 10-нд болж өндөрлөлөө.
Жил болгон зохион байгуулагддаг энэхүү наадам нь энэ жил тав дахь удаагаа болж байгаа бөгөөд СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургууль Япон улсын элчин сайдын яамтай хамтран Монгол дахь шалгаруулалтын явуулдаг билээ.
“Fantastic production”, “F Studio” “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан “Миний ах атаман” нэртэй бүрэн хэмжээний Action drama жанрын уран сайхны кино 12-ны өдөр буюу өнөөдөр “Тэнгис” кино театрт 14 цагаас, “Өргөө” кино театрт 17 цагт тус тус нээлтээ хийх гэж байна.
Өчигдөр АСА циркт сүсэгтэн олон болоод лам хуврагууд хуран чуулж, бурханы шашны номлол, сургаалийг даган баясч сэтгэл юугаа баясгаж, ажил амьдралаа даатган XIV Далай ламын ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд “Богд Тижан Чогбрүл ринбучэ”-ийн номлол, сургааль, хайр ивээл багтлаа. Тэрбээр шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг чуулсан олонд айлдсан бөгөөд лам хувраг, сүсэгтэн олны хүсэлтээр энэ сарын 12-нд буюу өнөөдөр АСА циркт 13:00 цагаас дахин бурханы шашны номлол, сургаалаа айлдахаар болжээ.
