Жил бүр зохиогддог Номын Баярын өдөр буюу 2014 оны 9-р сарын 20-ны Бямба гарагт Чингисийн талбайд “Морьтой Үлгэр” хүүхдийн номын сангийн төслийн нээлтийг Go Help ОУХБ-аасСоёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамтай хамтран зохион байгуулах гэж байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх, Сонгино Хайрхан, Найлайх дүүргүүдийн номын сан болон интернет, мэдээллийн үйлчилгээ хязгаарлагдмал хүрдэг хороодод амьдарч буй хүүхэд багачуудын сэтгэхүйн хөгжил улмаар боловсролд нь хувь нэмэр оруулах зорилгоор бүрэн тохижуулсан том оврын автобусыг явуулын мэдээллийн төв, номын сан хэлбэрээр ашиглах юм.
“Морьтой Үлгэр” явуулын номын сангийнавтобусны тохижилтын зургийг Disney, Nickelodeon, Google зэрэг олон студидажиллажбайсан хүүхэлдэйн киноны нэртзураачМартин Хсусайн дураар бүтээжөгсөн болно. Явуулын номын сан нь Монгол ардын үлгэр болон Англи хэл дээрх үлгэрийн номнууд, сонгодог уран зохиол, шинжлэх ухааны номнуудаас бүрдсэн 250 гаруй номтой бөгөөд долоо хоног бүр 2 удаа дээрх дүүргүүдээр аялах юм.
Төслийн нээлтийн үеэр хүүхдийн зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ж. Дашдондогөөрийн зохиолуудаас хүүхэд багачуудад уншиж танилцуулах ба хонжворт сугалаа, номын өдөрлөг худалдаа зохиогдоно.
Төслийг Их Британи улсын GoHelpОУХБ Монгол дахь салбараараа дамжуулан нийт 20 сая төгрөгийн хандивын санхүүжилтийг “Морьтой Үлгэр” төслийг хэрэгжүүлэхэд олгоод байгаа бөгөөд тус байгууллагань 2011 оноос Найлайх дүүрэгт байрлах 2,000 орчим номтой “Номын Байшин”номын сангийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Эхлэх цаг |
Үйл ажиллагаа |
Тайлбар |
Нэр |
11:30 |
Бэлтгэл |
Хүүхдийн хөгжим явж эхэлнэ. Сугалаа тарааж эхэлнэ. |
GoHelp |
12:00 |
Албан ёсны нээлт |
Төслийн тухайн танилцуулга, талархал |
GoHelp ОУХБ-ын төлөөлөл |
12:10 |
“Номын ач тус” |
Хүүхдийн зохиолч хүүхэд багачуудад өөрийн номноосоо уншиж танилцуулна. |
Ж. Дашдондог |
12:30 |
Номын өдөрлөг |
Ном уншлага, худалдаа, солилцоо |
GoHelp |
13:30 |
Урамшуулал |
Сугалааны тохирол, ялагчдыг тодруулна. Бэлэг гардуулна. |
GoHelp |
13:40 |
Хаалт |
Дараагийн зогсоол руу хөдөлнө. |
GoHelp |