Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Билгүүн ундрага” төвийн уран бүтээлчид Японд тоглоно
Нийгэм

“Билгүүн ундрага” төвийн уран бүтээлчид Японд тоглоно

Урлаг Урлаг19/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b19509389fa2fcf6bfdf919b5714fdeabig9900011662014-09-19-10-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол, Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ой 9 дүгээр сарын 23-ны өдөр болох гэж буйтай холбогдуулан хоёр талын соёлын олон арга хэмжээ зохиогдож байна.

8 дугаар сарын 20-ны өдөр Монгол, Япон бичгийн уран татлагын “Тэнгэр, нар түншлэл” үзэсгэлэн Улаанбаатар хотод гарсан бол уг үзэсгэлэн 11 дүгээр сард Японд гарах гэж байна.

Мөн Японы нэрт зураач Ш.Шикандайгийн уран бүтээлийн үзэсгэлэн 8 дугаар сард Улаанбаатарт гарсан бол 10 дугаар сард Монголын 20 зураач Японд очиж “Фүжи уулын 14 төрх” уран бүтээлийн аялалд оролцох бөгөөд тэд Фүжи уулыг тал талаас нь харан зурж, үзэсгэлэн гаргах юм.

40 жилийн ойд зориулсан гол арга хэмжээ нь “Билгүүн ундрага” төвийн жүжигчдийн Японд хийх тоглолт юм. МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарамын удирдсан уран бүтээлчид Японы Урлагийн их наадмын нээлтийн арга хэмжээнд уригдсан юм. Тэд 10 дугаар сарын 1-нд Японы Үндэсний төв театрт, 2-15-нд Яманаши, Шизүока, Ойта, Токүшима муж, Изү-Санно хотод тус тус тоглоно. Манай жүжигчдийн бүрэлдэхүүнд “Домог”, “Увертюра” хамтлаг, уртын дуучин Э.Болормаа, Г.Энхбаатар, бүжигчин Д.Энхгэрэл, Д.Баярбат, нугараач Г.Нямгэрэл нар багтаж байна.   

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.