Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хийлч М.Хулангийн “Classica Paradiso” тоглолтын хэвлэлийн хурал боллоо
Нийгэм

Хийлч М.Хулангийн “Classica Paradiso” тоглолтын хэвлэлийн хурал боллоо

Урлаг Урлаг18/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGS46428496838022014-09-18-13-21[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын хөгжмийн урлаг тэр дундаа мэргэжлийн урлагийн байгуулагуудын түвшинд өндөрөөр үнэлэгдэх томоохон хэмжээний дэлхийн cор бүтээлүүдээс бүрдсэн “Classica Paradiso” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан энэ сарын 25-нд Дуурь бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тоглох гэж байгаа юм.

 photo IMGS4626_zps832e3097.jpg

   Үүнтэй холбогдуулан Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулангийн “Classica Paradiso” хэмээх тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр буюу 9 сарын 18-нд 12:00 цагаас Улсын филормонийн байранд боллоо. Хэвлэлийн хурлын хүндэт зочдоор Улсын филармонийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Улсын филармонийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан, удирдаач, төгөлдөр хуурч Б.Анар нар оролцсон юм.

   Тус хэвлэлийн хурлын үеэр тоглолтын зохион байгуулагчдын зүгээс, монголдоо анх удаа сонгодог хөгжмийн зохиолуудын бүрэн хэмжээний төгөлдөр хуур болон симфони найрал хөгжимтэй хамтарсан хийлийн гоцлол концерт болж байгаагаараа ихээхэн онцлог хэмээсэн юм. Түүнчлэн хийл хөгжим нь Дэлхийн Хатанхаан гэх тодотголтой бөгөөд түүний хэмнэл хөг аяз мөн чанар нь хүний сэтгэлийг уяраан догдлуулж хүмүүсийг холбож чадах увидастай байдгийг онцолсон юм.

   Тоглолтын хөгжмийн найруулагч продюсераар төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч, удирдаач Б.Анар ажиллаж байгаа ажээ.

 photo IMGS4617_zpse0949e3f.jpg

    “Classica Paradiso” тоглолт олонд танигдсан Дэлхийн алдартай хийлийн концерт, киноны хөгжмүүд болон аяз зохиол бүтээлүүдээс бүрдэх бөгөөд монголын болон дэлхийн мэргэжлийн хийлчдийн ур чадварыг шаардсан тэр дундаа олон улсын томоохон тэмцээн болох П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны зайлшгүй программын зохиолуудаас орж, дэлхийн алдарт хийлчид болох Jascha Heifetz, Nathan Milshtein, Itzhak Perlman нарын бүтээж туурвиж байсан хийлийн ховор нандин найруулга бүхий бүтээлүүдээс тоглогдож байгаа гэдгээрээ мөн онцлог шинж чанартай гэдгийг онцлон мэдэгдлээ.

  photo IMGS4623_zpsb6d682c9.jpg  photo IMGS4618_zpsb9c47ba2.jpg   photo IMGS4616_zps316d192e.jpg
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.