Ангилал: Нийгэм

iCloud-оос алдагдагсан алдартай бүсгүйчүүдийн нүцгэн зураг Сүүлийн үед олноороо тарж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн залуу дуучин, жүжигчин Селена Гомезийн нүцгэн зураг мөн интернэтээр таран багагүй шуугиан дэгдээж байна.

“Samsung” компани шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy Note 4”-ийг есдүгээр сарын 3-нд танилцуулсан бөгөөд ирэх 10 сард худалдаанд гаргах юм байна.

Galaxy Note 4” нь 5,7 инчийн OLED дэлгэцтэй ба спортлог загвар бүхий металл гадаргуутай, хар, цагаан, алтан шар, чернэлэн ягаан гэсэн дөрвөн өнгийн сонголттойгоор худалдаалагдах гэнэ. Үнэ нь 700 орчим доллар бөгөөд Англид 650 орчим фунтээр борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Хан Хэнтийн унаган хvv тєрийн шагналт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 80 насны ойд зориулсан “Онон хатан ижий” яруу найргийн наадам энэ сарын 9-ний өдөр түүний төрсөн нутаг Батширээт суманд болно.

Энэхүү яруу найргийн наадамд шүлгээ ирүүлсэн уран бүтээлчдээс хоёр дахь шатанд шалгарч, шүлгэн хүлгээ уралдуулах найрагчдын нэрс тодорчээ. Эдгээр найрагч Батширээт сумын номын санд ном бэлэглэж, наадамд оролцох эрхээ авах юм байна.

Уянгалаг хайрын дуу, хэмнэлт доргио дуунуудаараа хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар ирсэн “Дижитал” хамтлаг байгуулагдаад хэдийнээ 15 жил өнгөрчээ.

Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл “This is life”, “Миний хайртай хүмүүс”зэрэг цомгуудынхаа олон олон хит дуунуудаар сонсогчиддоо урам өгсөөр ирсэн тус хамтлагийнхан 15 жилийн ойгоо угтан маргааш буюу энэ сарын 5-нд “UB PALACE” -ын “OPEN AIR” – т 19 цагаас Монголын хип хопчид нэгэн тугийн дор жагсаах гэж байна.

“Ванкүүш” хамтлагийн реппэр Д.Дандий энэ сарын 5-нд буюу маргааш тоглолтоо хийх гэж байна. “Дандий 27” тоглолтонд “Ванкүүш”-ийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна “Опозит”, Dj Chin, Г.Тэнүүн, А.Хишигдалай зэрэг уран бүтээлчид урилгаар дуулах юм байна.

Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ойн хүрээнд “Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 6-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин хотод болно. Хуралдаанд ХБНГУ, Япон улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцохыг сацуу манай улсын академич, эрдэмтэд оролцон судалгаа шинжилгээ, бүтээлүүдээр илтгэл өрнүүлэн хэлэлцэх ажээ.

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Хоёрдугаар Кино Наадмыг ирэх 10-р сарын 8-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.

ССАЖЯ-наас Монголын Үндэсний Спортын V Их Наадмыг энэ сарын 12-14 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Наадам үндэсний бөхийн барилдаан, үндэсний сур харваа, Буриад сурын харваа, Урианхай сурын харваа, Уламжлалт харваа, Морин уургач, бугуйлч, эмнэг сургалт, ширээний шагай, шагайн харваа гэсэн төрлүүдээр зохиогдох ажээ.

2014 оны сүүлчийн задгай шоу, электро хөгжим сонирхогчдын энэ намрын анхны томоохон цугларалт болох EAMF- Eco Asia Music Festival энэ сарын 5, 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох гэж байна. Наадамд Герман, Швейцар, Итали, Нидерланд, Швед, Румын, Сингапур, Япон, БНСУ зэрэг дэлхийн олон орны DJ нараас гадна “Mr Saxobeat” дуугаар нь сайн таних дуучин Александра Стан оролцох гэж байна. Энэ жил 25 настай залуу дуучны 2011 онд гаргасан “Mr Saxobeat” сингл дэлхий даяар 10 сая гаруй хувиар борлогдож, олон орны чартуудын топ 5-д багтаж байсан билээ.

Тайландын Вант Улсын Ерөнхий сайдын 2013 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр монгол ноолуурыг тайланд торготой хольж нийлүүлэн шинэ даавуу материал, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хоёр орны Ерөнхий сайд санал солилцож байсан юм. Энэ санааг ажил хэрэг болгох үүднээс хамтарсан судалгаа хийж, туршилтын журмаар Тайландад үйлдвэрлэн гаргасан монгол ноолуур-торгоны хольц бүхий даавуу, бэлэн хувцасны үзэсгэлэнг өчиглөр Бангкок хотын үзвэр, үйлчилгээний “Сиам Парагон” төвд нээв.