Ангилал: Нийгэм

Их хотын цоглог залууст та бүхэнд зориулсан томоохон шоу болох гэж байна. Тодруулбал, хотын хээнцэр ганган залууст зориулсан MNG event-ээс зохион байгуулдаг ELECTRO HOUSE парти есдүгээр сарын 5-ны өдөр буюу өнөөдөр 22-00 цагт эхэлнэ. Тус партид DJ эрхээ, DJ Маралаа нарын electro house урсгалаар маш гоё сетүүд тоглогдох аж. Залуус та бүхнийг Brix club-д болох шоунд найз нөхөд, анги хамт олноороо доргих боломж байна. Тус партины тасалбарын үнэ 20000 төгрөг аж.

Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Монгол дахь “National Geographic Traveler” сэтгүүлийн хамтарсан “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдааны аян амжилттай хэрэгжиж, шилдгүүдээ тодрууллаа.

Зохион байгуулагчдын зүгээс уралдаанд оролцогчдын Хөвсгөл далай, Алтай Таван Богд, хилийн застав, гүзээлзгэнэтэй төгөл, бөлбөө цэцэг ургадаг нуур зэрэг олон газраас илгээсэн 30 гаруй бүтээлээс эхний гурван байр, нэг тусгай байр тодруулсан байна.

Монгол Улс болон Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн албан ёсны тэмдэглэлт үйл ажиллагааны хүрээнд Европын Холбоо “Европын түүх” үзэсгэлэнг Улаанбаатар хотноо энэ сарын 9-27-нд өдрүүдэд Улаан гэр галерейд зохион байгуулна. Уг үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 14 цагаас сэтгүүлчдэд өгөх юм.

Америкийн нэрт хөтлөгч, жүжигчин, продюсер Жон Ривер өөд болсон тухай түүний охин Мелисса Риверс мэдээллээ. Тодруулбал, Жон Ривер 81 насандаа өчигдөр буюу пүрэв гарагийн 13 цаг 17 минутад зүрх нь зогссоны улмаас өөд болжээ. Түүний охин Мелисса Риверс: “Ээж минь хүмүүсийн инээхийг нь харж амьдралын баяр баясгаланг мэдэрдэг байсан. Одоо инээх бидэнд хэцүү байгаа ч тун удахгүй таныгаа баярлуулна” гэжээ.

Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

“Хувьсал” продакшны дайчин гурван бүсгүй “Зүрхээр наадагч”-ийг өнөөдөр буюу 9 сарын 5-нд танилцуулах гэж байна.

“Academy awards” наадмаас МУГЖ У.Уранчимэг “Шилдэг эмэгтэй гол дүр”, МУСТА А.Ганчимэг “Шилдэг эмэгтэй туслах дүр” гэсэн шагналуудыг тус тус хүртсэн билээ. Тэгвэл тус продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Зүрхээр наадагч” уран сайхны кино “Тэнгис” кино театрт 16 цагаас нээлтээ хийж, үзэгчдийн хүлээсийг тайлах нь ээ.

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц дуулалтаараа онцгойрон “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Сайхан”, “Эх орон эрчүүдээр дутна”, “Аархал”, “Есөн эрдэнийн орон”, “Амиараа өртэй” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг хит амилуулж дуунд дуртай дуучин монгол түмнийхээ хайр хүндлэлийн хүлээсэн MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтэлийн тоглолтоо 9 сарын 11-нд эрийн хийморь мандаасан монгол бөхийн өргөөнөө толилуулна.

Хүй долоон худаг удахгүй унадаг дугуйн бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг бүс болон хувирах нь. Наадмын дараа унадаг дугуйн бүс, өвлийн улиралд цанын бааз хэлбэрээр ашиглахаар төлөвлөөд байгаа юм байна.

Монгол улсын Төрийн Соёрхолт, УДЭТеатрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын дэлгэцийн шинэ бүтээл бол МУСГЗ Ш.Гүрбазарын зохиол “Сүүлчийн шөнө” уран сайхны киноны зураг авалт амжилттай үргэлжилж байна.