Монголын Орчуулагчдын Эвлэл үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго чиглэнэ.
Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхол, мэдлэг чадвартай 18-45 хүртэлх насны залуус оролцох боломжтой. Оролцогчид дэлхийн утга зохиолын сор болсон үргэлжилсэн үгийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан оролцоно. Уралдаанд хэдэн ч бүтээлээр оролцож болохоос гадна урьд өмнө монгол хэлнээ орчуулагдаагүй зохиол байх шаардлагатай.
Ангилал: Нийгэм
Монголын урлагийн түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхлөн бидний зүрх сэтгэлийг дуу хөгжмөөр эзэмдсэн шилдэг найман хамтлаг, дуучид тун удахгүй нэгэн тайзнаа хуран чуулах нь ээ. Тэд бол “Чингис Хаан”, “Харанга”, “Хурд “, “Никитон”, “Камертон”, “Номин Талст” хамтлагууд Зууны манлай эстрадын дуучин Сараа, поп дива Т.Ариунаа нар юм.
Хамгийн олон алдартай жүжигчид тоглосон, хамгийн олон олны танил эрхмүүдийг кинондоо урьж оролцуулсан “Давхар цохилт” уран сайхны киноны нээлт энэ сарын 19-нд албан ёсоор нээхээр тов зарлажээ.
“Sweetymotion”-ий Э.Ганболор, “Гурван охин”-ы Г.Анхмаа, “Киви”-гийн Д.Намуунаа нарын гурван өөр хамтлагийн бүсгүйчүүдийг нэгэн тайзнаа зэрэгцүүлж дуулуулсан нь эхнээсээ энэ кино сонирхолтой бүтээл болох нь мэдрэгдэж эхэлсэн юм.
Монгол төрийн Үндэсний хөгжмийн Их найрлын “Морьтон монголын аялгуу” 9 сарын 20,21-нд 19:00 цагаас ҮДБЭЧуулгын тайзнаа тоглогдоно.
Монгол хэмээх овог аймаг, олон зууны турш ээлж дараалан суудал солигдох их хаадынхаа сүр хүчээр улс гүрнээ байгуулж, өөр өөрийн онцлогтой дуу хуурын баялгийг бий болгон нүүдэлчин омгийнхоо түүх соёлыг айзам хэмнэл, ая дан, найруу эгшгээр илэрхийлэхдээ хөгжмийн зэмсгийн баялаг уламжлалыг бүтээж байсан нь оюун сэтгэлгээний томоохон ололт юм.
ALS Foundation буюу амиотрофикийн хөндлөнгийн судасны хатуурал өвчний эсрэг ашгийн бус байгууллагаас явуулж буй Ice Bucket Challenge буюу “Мөстэй усны сорилт” аян дэлхий даяар өрнөсөн билээ.
Хандивын аяны зорилго нь уг өвчинд нэрвэгдсэн хүмүүст туслах, дэмжлэг үзүүлэх зорилготой юм. “Мөстэй усны сорилт” аянд дуучид, жүжигчид, чинээлэг хөрөнгөтнүүд, тэр байтугай өрөнхийлөгч хүртэл оролцжээ.
Нилээн дуулиан шуугиантай залуухан хос болох Жастин Биебэр, Селена Гомез нарыг мэдэхгүй хүн ховор билээ. Тэд хэсэг хугацаанд салсан хэдий ч эргээд нийлжээ. Папарацийн дуранд тэд хамтдаа тун жаргалтай харагдах аж.
Нийслэлийн алслагдсан гэр хорооллуудын ажилгүй иргэдэд хүрч ажиллах зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс санаачлан, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дэмжлэгтэйгээр ажиллуулж байгаа Явуулын Хөдөлмөрийн бирж энэ сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр болох 7 буудалд ажиллана.
Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Халхын гол” ном хэвлэгдэн, уншигчдын хүртээл болоход бэлэн болжээ.
Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгаланг сахин хамгаалахын төлөө манай ард түмэн, ахмад үеийнхэн амь, бие хайргүй хэрхэн тэмцэж ирсэн, үүнд Оросын арусд түмэн хэрхэн тусалсаныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу өсвөр үеийнхэн, цэрэг дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл сэтгэлээр хүмүүжүүлж, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, энэхүү ялалт ямар их үнээр олдсоныг үеийн үед сануулан байхад Халхын голын дайны түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын утга учир оршдог билээ.
Улаанбаатар хотын ЗАА-ны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошууны эцсийн буудлаас зүүн хойшоо Зүүн баян уулын 16, 17 гудамжны уулзварт Хүүхдийн тоглоомын талбай тохижуулсан байна.
Америк дуучдын дунд хэнэггүйхэн, эршүүд мөртлөө чадалтай хоолойтой дуучин бол Pink буюу Алиша Мур. Тэрбээр 1979 онд 9 сарын 8- ны төрсөн бөгөөд өнөөдөр түүний 35 насны төрсөн өдөр тохиож байна.
