Ангилал: Нийгэм

Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар дэлгэцийн гурав дахь бүтээлийн ажилдаа оржээ. Тэрбээр, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Тэнгэрийн хүү”, “Парисын дарь эхийн сүм”, “Гамлет” гээд дэлхийн сонгодог сор болсон бүтээлүүдийг найруулан монголын үзэгчдэд толилуулсан билээ.

Сум орон нутагтаа ажиллахаар хүлгийн жолоо залсан “Сумын залуус” төслийн багийнхан өөрсдийн мэдсэн сурсанаа орон нутагтаа хэрэгжүүлэх, үе тэнгийн залуусдаа үлгэр дууриалал болж энэ зуныг зугаатай, орлоготой өнгөрүүлж байгаа юм. Энэхүү төслийг Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” төслийн дэд төсөл болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд зуны туршид 10 мянган оюутан залуучуудыг байнгын болон цагийн ажилд зуучилж ажилтай орлоготой болгосон юм.

МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нар АНУ-д кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн хүү М.Ивээлийнхээ хамт уран сайхны кино бүтээж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. “Цэн тогоруу” нэртэй энэхүү кино ирэх 9-р сарын 12-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа.

Өнгөрсөн хавар ССАЖЯ-ны харьяа УДБЭТ, Уран зургийн галерей, Үндэсний музей, Үндэсний номын сан, Үлэг гүрвэлийн төв музейн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж, тавдугаар сарын 22-нд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Олон улсын хэмжээнд өргөн хүрээтэй явуулах үзэсгэлэн наймдугаар сарын 07-11-ний өдрүүдэд УИД-ийн хоёрдугаар давхарт үргэлжлэх бөгөөд “Шинэ замнал” ТББ санаачлан зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн үеэр зүүмэл даавуун урлалыг танилцуулах өдөрлөг, гадаад багш нарын сургалт, номын нээлт, үзэсгэлэн худалдаа зэргийг явуулахаар хөтөлбөрт тусгагджээ.

Монгол Улсын Засгийн газар “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2016 он хүртэл нийт 150.000 ажлын байрыг шинээр бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэж эдийн засгийн чадавхийг бий болгох, ур чадварыг хөгжүүлэх олон талт бодлого барьж ажиллаж байна.

Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, менежментийн “Real Properties Ulaanbaatar” компаниас 2014 оны “Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 2014 оны хагас жилийн тойм”-ыг гаргажээ.

Энэхүү судалгаанаас та бүхэндээ хэсэгчлэн хүргэж байна. Орон сууцны үнийн судалгаа нь 2014 оны эхний 5-6 сарын байдлаарх мэдээлэлд тулгуурлан хагас жилээр гаргаж байгаагаар онцлог бөгөөд ханшийн мэдээг 6 сарын байдлаар болон 1-6 саруудын үзүүлэлтийг харьцуулах замаар гаргажээ.

2010 онд “The Blind Side” кинонд гол дүр бүтээж, Оскарын шагналт хүртсэн Холливудын эмэгтэй уран бүтээлчдийг энэ онд олсон ашиг орлогоор нь “Forbes” сэтгүүл жагсаажээ.Уг жагсаалтыг холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Сандра Буллок 2014 онд нийт 51 сая ам.долларын ашиг олсноор тэргүүлсэн байна.Тэрээр нийт 200 гаруй эмэгтэй уран бүтээлчдээс ашиг орлогоороо энэ онд тэргүүлжээ.

Ану хатан”, “Орлон тоглогч” зэрэг бүтээлүүдийн найруулагчаар ажилласан В.Агар найруулагч тун удахгүй “Эх орон дуудаж байна” гэх шинэ уран бүтээлээ кино сонирхогчдод хүргэхэд бэлэн болжээ. Тэрбээр энэхүү киногоо “Халхын гол” – ын 75 жилийн ойд зориулан бүтээжээ.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг нь 2013 онд Германы Хамбург хотод байрладаг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Европын комиссын “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрийн уралдаант шалгаруулалтанд тэнцэн аялан тоглолт хийх урилга хүлээн авсан юм.