Япон улсын Ямагата хотод зохион байгуулагдсан “JCI” байгууллагын 2014 оны Ази номхон далайн бүсийн чуулганаар “JCI” Монгол байгууллагын “Think Future” төсөл Ази номхон далайн бүсийн шилдэг “Мянганы хөгжлийн зорилтод чиглэсэн төсөл”-р шалгарч “JCI” Awards хүртсэн юм. Уг арга хэмжээний хүндэтгэлийн хүлээн авалтанд ҮДБЭЧуулгын бүжигчид Бадамын хөгжим, ТС.С.Сүхбаатар дэглэлт “Аягат биелэгээ” ,ТШ.АЖ. Д.Лувсаншаравын хөгжим ТС.С.Сүхбаатарын дэглэлт “Чичиргэнэ”, М.Бирваагийн хөгжим, МУГЖ.А.Даваахүү дэглэлт “Салхит шувуу” бүжгүүдийг бүжиглэж, Давалгаa хамтлаг Ардын дууны найруулга,
Ангилал: Нийгэм
ҮДБЭЧуулга 2014 оны IV-р улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД” түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш монголын түүхийг сошиалист агуулгаар гуйвуулснаас болж бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хөдөлгөөний үнэн түүхийг өгүүлэх юм.
Элит маягийн атлаа сонгодог загвараар гэрээ тохижуулбал ямар вэ? Гэхдээ загвар давтадаагүй. Хүний амьдрах хамгийн эхний орчин бол мэдээж орон гэр. Орон гэр тухтай бөгөөд тохилог бол гэр бүлийн аз жаргал оршин тогтнох нь тэр. Бидний ярьдгаар “форм” болсон тавилгаар гэрээ тохижуулахаас гэр бүлүүд татгалзах болсон билээ. Тэгвэл одоо та санах зовох зүйлгүй боллоо. Загвар бүрээс ганцхан байх “VV Sofa” тавилгын дэлгүүрийг зориод үззэрэй.
Залуусын сэтгэл зүрхэнд хоногшсон, одоо ч сонсох дуртай 90-ээд оны хит дуунуудаар ковер дууны тэмцээн зарласан байна. Тус тэмцээнд гадаад, Монгол дуунуудаар оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хугацаа 08 сарын 08 – наас 08 сарын 20 хүртэл юм байна шүү.
Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг наймдугаар сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд “ILoft Function House”-т амжилттай болж өнгөрсөн билээ.
“Титаник”, “Аватар” киноны найруулагч, 59 настай Жеймс Кэмерон Facebook, Twitter-т “донтсон” хүмүүсийг уйтгартай, тэнэг хүн хэмээн нэрлэв. Тэрээр 11 мянган метрийн гүнд ганцаараа шумбасан түүхийг өгүүлэх “Ёроолгүй дуудлага 3D” шинэ баримтат киноныхоо нээлтэд зориулсан хэвлэлийн хурал дээр ийнхүү ярьжээ.
АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын мэргэжилтнүүд 1.2 сая интернэт хэрэглэгчийн нэр болон нууц үгийг хулгайлсан Оросын бүлэг хакерчийг Монгол, Казахстаны хил дээр амьдардаг болохыг тогтоожээ. Саяхан АНУ-ын мэргэжилтнүүд сая гаруй интернэт хэрэглэгчийн нэр болон нууц үгийг хакерчдын бүлэг хулгайлсан болохыг зарлаж байсан бөгөөд эдгээр хакерчийг Оросынх, тэр дундаа Оросын хамгийн шилдэг хакерчид гэж мэдэгдэв.
Монголын уран сайхны Цэн тогоруу кино ирэх есдүгээр сарын 12-нд нээлтээ хийхээр болсон. Тус кино нь МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нарын хүү, залуу найруулагч М.Ивээлийн анхны бүтээл юм.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүх тоглоомуудад хийсэн нэгдсэн шалгалтын хариу гарсаны дараа Паркийг хаах, зарим тоглоомыг лацдах зэрэг асуудал үүсч магадгүй талаар МХЕГ-аас мэдээлэв. ҮСАХ 2009 оноос хойш бүх тоглоомоо шинэчилсэн хэдий ч зарим нэг тоглоом эвдэрч иргэдийг ихээхэн айдаст автуулаад байгаа.
Энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө дэлхийн дагуул гариг болох сар хэмжээгээрээ үлэмж томорч маш тод гэрэлтэх аж. Тэр шөнө дэлхийн бүх хүн ам том тэргэл сарыг харах боломжтой юм. Ийнхүү дэлхийн дагуул гариг урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч, тод гэрэлтэх болно.
