Их хотын залуучуудын хамгийн томоохонд тооцогддог Sunrise festival 2014 парти энэ жил 4 дэх жилдээ MNG Event-ээс зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Sunrise нь энэ жил төв цэнгэлдэхэд 8 сарын 8 ны 8 цагын 8 минут 8 секундаас фестивлаа нээж Монголын бүх DJ нарын уран бүтээлүүд нэгэн дор DJ Нарын томоохон цугларалт болох гэж байгаа нь урьд урьдын наадамуудаас илүү сонирхолтой бас давуу талтай юм.
Ангилал: Нийгэм
Авъяслаг залуу уран бүтээлч бүсгүй маань АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдарч буй Монголчуудын холбооны урилгаар үндэсний их баяр наадмаар тус хотод очиж тэнд суугаа монголчууддаа ая дуугаа өргөсөн ажээ. Ийнхүү сонсогч фенүүддээ уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байгаа авъяаслаг бүсгүй маань ирэх намар анхны тоглолтоо хийхээр төлөвлөж буйгаа зарлаж өөрийн фесбүүк хуудаснаа ийнхүү бичжээ.
Монгол Улсад иргэд нь визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлаж, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
Энэхүү шийдвэрийн дагуу жагсаалтад нэр дурдсан орны иргэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих юм.
МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нарын бүтээсэн “Цагаан сүүний домог”, “Мэлмий”, “Жинжиймаа”, “Вансэмбэрүү”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг монголын уран сайхны кино нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан.
ҮДБЭЧ-ын хамт олон Монгол оронд ирсэн жуулчид болон монголчууддаа ардын урлагийн гайхамшигийг мэдрүүлж, зан заншил, ардын урлагаа сурталчлахаар “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо сонирхуулж байна. Мөн “Түмэн эх чуулга”-ын хамт олон Ардын язгуур урлагийн тоглолтоо үзэгчдээ барьсаар байгаа юм.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн “Хараацай” театрт өчигдөр үндэсний хувцасаараа гоёсон бяцхан үрс дуу хуур, бүжгээ толилуулан урлагийн наадмаа хийлээ. Энэ бол Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс санаачлан хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний соёл, урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, тэдний авьяас чадварыг нь хөгжүүлэх, Монгол туургатан орнуудын хүүхэд багачуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, Монгол үндэстний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Монгол туургатан хүүхдүүдийн наадам” юм.
Манай цирк дэлхийд тавд эрэмбэлэгддэг. Хамгийн сүүлд гэхэд л Н.Намуунбаатар гэх залуу агаарт зургаа эргэж, Хөдөлмөрийн баатарт тодорхойлогдоод байна. Гэтэл энэ хүнийг хүмүүс танихгүй. Банзнаас шидүүлж, агаарт зургаа эргэнэ гэдэг хэр хэмжээний амжилт болохыг ч төсөөлөхгүй. Үүнээс бид циркийн урлагаас ямар их төсөөрснийг харж болно. Ийн төсөөрснөөс циркийн урлагийг гудамжинд гаргах нь хэмээн салбарынхан нь бухимдалтай явна.
Кардашьяны гэр бүл Тайландад очиж амарч байгаа бөгөөд тэр үеэр Ким Кардашьян өөрийнхөө сэлфийг 1200 удаа авчээ. Энэ нь дээдсийн хүүхний ээж Крис Женнерыг цочролд оруулсан байна. Тайландад очоод Ким бүсгүй гар утсаа өөрөөсөө нэг ч хором холдуулаагүй гэнэ.
Жил бүр Италийн хойд хэсэгт оршдог Феррара хотноо зохиогддог ардын урлагийн олон улсын “Ferrara Buskers” хөгжмийн наадмын 27 дахь удаагийн арга хэмжээнд ардын урлагийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Хулан, Хөх Монгол, Седаа, ТрансМонголиа зэрэг хамтлаг, дуучид хүндэт зочноор уригдан оролцохоор болжээ.
Яагаад Монголд болдог парти арга хэмжээнүүд гадаад нэртэй, гадаад хөтөлбөрүүд нь заавал гадны партиг дуурайсан байх ёстой гэж. Монголын үндэсний урлаг орчин үеийн залуусын шийдэлд хэрэхгүй байна уу? Үгүй юмаа Монголын үндэсний урлаг орчин үеийн электро хэмнэлтэй нэгдэж улам боловсронгуй болоолоод байна.
