Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй нэгтгэсэн парти айсуй. Тус парти нь наймдугаар сарын 2-нд “Iloft function house”-д 22.00 цагт болох бөгөөд шоуны үеэр “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгa”-ын уран бүтээлчид алдарт “Жалам хар” уран бүтээлээр, “Монгол костюмс”-ын залуус электро “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ээ толилуулах юм байна.
Ангилал: Нийгэм
Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн галзуу хулгана 16 хүний аминд хүрэх шахсан тухай тус хүрээлэнд ажилладаг нэгэн залуу илчилж энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байна.
Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, хууль бусаар хил дамнуулан худалдаалахаас сэргийлэх талаар ойлголт мэдлэг хүн амын дунд хангалтгүй байдаг бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монакогийн Засгийн газрын санхүүжилтээр “СОЁЛЫН ӨВИЙГ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНУУЛАН ХУДАЛДААЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төсөл хэрэгжиж байна.
Монголын язгуур урлаг, соёлын биет бус өв болох Их Аксал бий биелгээний хөшөөг Ховд аймагт бүтээн босгожээ. Эр хүнийг магтан дуулж биелсэн хамгийн анхны бүжиг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эл биелгээ Монголын язгуур урлагт бүжгийн “Хаан” хэмээн нэрлэгддэг байна.
Селена Гомес 22 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Далайгаар зугаалах үедээ Селена, Томми Чиабра нар найз нөхдийн харилцаагаа романтик тал руу болгосон аж. Royal Yacht компанийг үндэслэгч бөгөөд эзэн Италийн бизнесмэн Томми ердөө нэгхэн сарын өмнө Портофино дахь Splendido зочид буудлын усан сан дотор жүжигчин Жессика Зортой тэврэлдэн үнсэлцэж байсан билээ.
Монгол түмний хийморь бахдал, үндэсний үзлийг сэрээж энэ зуны хамгийн том үндэсний хувцасны загварын шоу “NOMADIC FASHION SHOW” нэртэйгээр 2014 оны 8-р сарын 8-ний баасан гаригт “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор”-ын гадна талбайд 20:00-04:00 цагийн хооронд зохион байгуулагдахаар болжээ. Тус шоунд Морин Хуурын Чуулга, Төрийн соёрхолт Дуучин Д.Болд, Поп дива С.Наран, Шанз 3 хамтлаг, Уран Нугараачид урилгаар оролцохын зэрэгцээ монголын шилдэг моделиуд үндэсний хувцаснуудыг амилуулах ажээ. Ийнхүү их хотын эрхэмсэг та бүхнийг “NOMADIC FASHION SHOW”-д хүрэлцэн ирхийг урьж байна!!!
Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан нэгэн гайхамшигт шоу удахгүй болох гэж байна. Шоу ирэх сарын 2-нд “ILoft Function House”-т болох бөгөөд Соёл урлагийн газраас санаачлан зохион байгуулах юм байна.
Үндэсний газар зүйн нийгэмлэг Ай-Ти-Би Бэрлинтэй хамтран аялал жуулчлалын хөгжилд зөв зохистой, бодитой хувь нэмэр оруулж буй улс орон, байгууллагыг шалгаруулах “World Legacy Awards” уралдааны мэдээллийг манай улсын аялал жуулчлалын компани, холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг хүсч захидал ирүүлснийг уламжилж байна.
Энэ сарын 25-нд нээлтээ хийсэн “LUCY” кино Хойд Америкийн кино жагсаалтыг 44 сая ам.долларын ашиг орлогоор тэргүүлжээ. Уг кинонд Скарлетт Йоханссон тархиа бүрэн ашиглаж байгаагаар гардаг байна. Киног Люк Бессон найруулж, зураг авалтыг Парис, Нью-Йорк, Тайпай хотод авчээ. Ингээд та бүхэндээ тус киноны сонирхолтой трэйлэрийг хүргэж байна.
Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг. Харин Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг Улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгажээ. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харуул хамгаалалтын асуудлыг түр хугацаанд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд хариуцуулаад байгаа бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.
