Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын Хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний Их Баяр Нааадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан Н.Батсуурьт “Химон констракшн” компанийн хамт олон хүндэтгэл үзүүллээ.
Ангилал: Нийгэм
Шведэд домогт “АББА” хамтлагийн олонд төдийлөн танил болоогүй дуунуудаар нь цомог хийж буй бөгөөд ирэх есдүгээр сарьш 29-нд худалдаанд гаргахаар батггэж буй ажээ. Уг цомгийг Live At Wembley гэж нэрлэсэн байна.
ОХУ-ын Саратов хотод 1006,61 метр урт буйданг үйлдвэрлэж дэлхийн дээд амжилт эвдэж гиннесийн номонд бичигджээ. Буйданг хотын дундуур урсах ижил мөрний эрэг дээр байрлуулсан байна. Буйданд нэг зэрэг 2500 гаруй хүн суух боломжтой. Уг том буйданг одоогоор 15 мянга гаруй хүн ирж үзсэн бөгөөд олсон орлогын 10 хувийг буяны үйлсэд зарцуулахаар болжээ.
Нэгэн хүсэл сонирхол, зорилго, тэмүүлэлээр нэгдсэн залуусын уламжлал болсон Монголын анхны задгай ууган парти 10 дахь жилдээ залуусыг доргиох нь ээ. Сэтгэл догдлом хүлээлт үүсгээд буй “Sunset 2014” шоу ирэх наймдугаар сарын 2-нд Монгол шилтгээнд болох бөгөөд хэдийнээ гайхамшигт сюрпризүүд дэлгээд байгаа юм. Бид та бүхэнд энэ үдэш хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэн, залуусыг доргиох авьяаслаг DJ нарыг танилцуулж байна.
Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” төвөөс санаачлан хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний соёл, урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, тэдний авъяас чадварыг нь хөгжүүлэх, Монгол туургатан орнуудын хүүхэд багачуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, Монгол үндэстний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор Монгол Туургатан Хүүхдийн Анхдугаар наадмыг 1994 онд, Монгол Туургатан Хүүхдийн II наадмыг 2006 онд, Монгол Туургатан Хүүхдийн III наадмыг 2011 онд Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын ивээл доор Хүүхдийн төлөө үндэсний төв, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Гадаад харилцааны яамтай хамтран, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Монголын урлагийн зөвлөл, “Монгол костюмс” төвийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулж байсан билээ.
Өчигдөр Монголын Сайтын холбоо, Amjilt.com сайтын хамт олон хамтран хэвлэлийн хурал зарлаж, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Аmjilt.com сайтыг хаасан үйлдлийг хууль бус гэж үзэн эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсанаа мэдэгдлээ.
Таван жилийн өмнө цуглуулж боловсруулсан олон арван шинжилгээ судалгааны болон түүхийн баримт материалд үндэслэн гаргасан Ханбогдын түүх, соёлын өвийг танилцуулсан шинэ ном уншигчдын гар дээр очиж байна.
Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас сонины нийт сэтгүүлчдийн дунд “Нэр нь тодроогүй Халхын голын баатрууд” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлаж байна.
Монголчуудын оюун ухаанаар бүтээгдсэн соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл, мэдээллийн сан үүсгэн судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах цогц ажлыг төлөвлөж багтаасан “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2015-2017, 2017-2022 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
“Tooth Fairy” буюу “Шүдний дагина”, “Геркулес”, “Галзуу хурд 5” зэрэг уран бүтээлээр нь бидний сайн мэдэх болсон Холливудын жүжигчин Рок буюу Дуэйн Жонсоны телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ дэлгэсэн сонирхолтой яриаг “Interview magazine” сэтгүүл цахим хуудастаа нийтэлжээ.
