Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Өндөр гэгээний гайхамшигт хийцийг шаазан урлалаар дахин сэргээв
Үзэсгэлэн

Өндөр гэгээний гайхамшигт хийцийг шаазан урлалаар дахин сэргээв

Урлаг Урлаг14/11/2025Шинэчлэгдсэн:15/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейд өнөөдөр /2025.11.14/ нээлээ.

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулж түүний мэндэлсэн намрын адаг сарын 25-ны өдөр тэрбээр Өндөр гэгээний дэг сургуулиар урласан шаазан бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж буй.

Нээлтийн үеэр Ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү, “Өндөр гэгээний урласан бүтээлийг бид зөвхөн шилэн хоргоны цаанаас хардаг бол энэ удаа шаазангаар урлаж, үзэгчдэдээ бүүр ойроос харах боломжийг олгож байна. Мөн Өндөр гэгээний хийц ийм гайхамшигтай байсан гэдгийг үзэсгэлэнгээрээ дамжуулж бодитоор харуулахыг зорьсон” гэдгээ онцлов.

Мөн тэрбээр “Богд хааны ордон музейд хоёр дахь удаагаа үзэсгэлэнгээ дэлгэн толилуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь 300 гаруй жилийн тэртээх металл урлагийн аргаар бүтээсэн Өндөр гэгээний гайхамшигт хийцийг орчин үеийн шаазан урлагаар дахин бүтээж, ард түмнийхээ нүдэн дээр илүү ойрхон хүргэж буй. Өндөр гэгээний бүтээлийн үнэ цэн нь нүүдэлчин монголчуудын гоо сайхны үзэл, буддын философийг төгс хослуулж чадсан өвөрмөц уран сэтгэмж юм. Шаазан урлагийн түүхэнд шавар ваар урлал, хүрэл, төмөр эдлэлийг өдөр тутмын хэрэгцээнд ашиглан хөгжүүлж ирсэн. Хүн үүссэн цагаас хойш олон 100 мянган жилийн  туршлага,  өдөр тутмын судалгааны адил байсан бол шаазан тэс өөр гоо сайхны гайхамшигтай үзэгдэл” хэмээн ярилаа.

Уран бүтээлч Х.Хадхүү оюутан цагаасаа хойш өнөөг хүртэл 40 орчим жил Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг шимтэн судалж, өөрийн уран бүтээлийн сэдэв болгон “21 дарь эх” болон түүний бүтээлийг шаазан, керамикаар урлахаас гадна монгол ахуй, ёс заншил, түүхэн хүмүүстэй холбоотой шаазан урлал бүтээдэг.  Мөн монголын төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээний мутрын бүтээлийг орчин цагтай уялдуулан түүний дэг сургуулиар шаазангаар урлаж, шаазан урлалаар дамжуулан Өндөр гэгээний бүтээлийг дэлхий нийтэд сурталчлах, монгол үндэсний уламжлалт өв соёлыг ирээдүй хойчдоо таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой “Их Монгол төсөл”-тэй хамтран ажиллаж байгаа аж.

“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнгийн уран бүтээлээс сонирхуулж байна. Тус үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.

“Манзушир”
“Доржсэмбэ”
“Оточ Манал”
“Аюуш”
Зүүн гар талаас “Ухааны хум-аар гэтэлгэгч эх”, “Шимнус ба дайсныг сайтар дарагч дара эх”,  “Гэтэлгэгч эх”, “Гурван эрдэнийн мутрыг бэлгэдэгч дара эх”

Зүүн гар талаас “Аюуш”, “Цагаан дара эх”, “Жүгдэрнамжил”
“Монголын арван богд”
“Монголын арван богд”

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд нээнэ

13/11/2025
Үзэсгэлэн Урлаг

Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цэгмидийн шилдэг бүтээлийн “Би…” үзэсгэлэнг дэлгэлээ

10/11/2025
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Б.Орхонтуул шинэ үзэсгэлэнгээ нээлээ

07/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Титаник”-ийн хамгийн чинээлэг зорчигчийн алтан цагийг дуудлагаар худалдана

14/11/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо

14/11/2025

Өндөр гэгээний гайхамшигт хийцийг шаазан урлалаар дахин сэргээв

14/11/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

14/11/2025

“Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт Австрийн Вена хотод боллоо

14/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.