Шотланд. Sand in Your Eye компани Клэр Жемисон, Том Боллэнд, Жейми Уордли нарын зураачид, хөгжмийн зохиолч Франц Шубертийн хөргийг Эли дэх элсэн дээр бүтээж байгаа нь.
Элснээс бүтээсэн асар том хөргийг долдугаар сарын 5-6-нд явагдсан “Шубертиад”-ын (Schubertiad) реклам болгон хийжээ. Шубертийн хөгжмийн наадмыг “Ист-Ньюк” (East Neuk Festival) фестивалийн төгсгөл болгон явуулдаг. Алтлаг элстэй хөрсөн дээр зурагдсан хөрөг дөнгөж хагас өдөр “тэссэн” байна. Хөргүүдийг далайн түрлэг угаажээ. Гэхдээ хөрөг олон гэрэл зурагт бууж амсан бөгөөд Британийн бүх хэвлэлээр нийтлэгдсэн юм.
