Ангилал: Нийгэм

Орчин цагийн загварын чиг хандлагыг тодорхойлогч дизайнер Катя Зол өнгөрсөн өвөл АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилж буй “Mercedes-Benz”-ийн загварын долоо хоногт оролцож байсан. Монголын загварын ертөнцийг дэлхий дахинд таниулахаар ажиллаж буй тэрээр Катя Зол брэндтэй хамтран ажиллах дизайнуурыг урьжээ.

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан “Хувьсал” продакшныхан дэлгэцийн хоёр дахь бүтээл дээрээ ажиллаж байна.

“Хувьсал” продакшны шинэ киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн нь кино урлаг сонирхогчдын анхаарлыг чамгүй татаж буй. Тэрээр “Зүрхээр наадагч” гэх кино зохиолоо нэг жилийн хугацаанд бичиж дуусгасан бол кино багийнхны зураг авалт дуусах шатандаа оржээ. Тэдний зураг авалтын төгсгөл хэсэг Хөвсгөл аймагт үргэлжлэх бөгөөд “Хувьсал” продакшныхан долдугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийг зорих аж.

Магадгүй, ойрын ирээдүйд эрчүүдэд зориулагдсан тусгай сэтгүүлийн хуудаснаа бид алдарт хөгжимчин Стивен Тайлерын охин Ливын гэрэл зураг хэвлэгдэхийг үзэх байх.

ССАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын хөөмийн холбоо хамтран олон улсын хөөмийн III наадмыг зохион байгуулахаар болжээ. Хөөмийчдийн ур чадварыг сайжруулах, хөөмийн урын санг баяжуулж ардын авьяастныг тодруулах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж байгаа гэдгийг зохион байгуулагчдаас онцоллоо.

Хүүхдийн дууг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Соёл урлагийн газраас Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг зарласан байна. Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилготой дээрх наадмыг хоёр төрлөөр зарлаад байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Олон Улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн өнгөрсөн бямба гаригаас олны хүртээл болж эхэллээ. Долдугаар сарын 19-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх үзэсгэлэнд дэлхийн 18 орны 120 гаруй зураач уригдан, оролцож байгаа юм.

Буриад улсын гавъяат жүжигчин, дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй О.Ариунзултайгаа хамтдаа “Орифлейм” сэтгүүлийн нүүр царайгаар тодорсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хосууд зураг авалтандаа орохоор Турк улсыг зорьсон.

Дунд сургуулийн сурагч байхдаа Монголын хүүхдийн ордонд Дамдинхүүгийн Саранхүү багшийн удирдлага нь дор драмын дугуйланд явж, өдгөө алаг нүдэн хэмээн олноо танигдсан жүжигчин бол Д.Ганцэцэг. Тэрбээр “Амьдрал аварсан хайр” хүүхдийн жүжигт хөтлөгч Анууш буюу Э.Гантулгатай хамтран гол дүрд нь тоглож урлагийн их тайзнаа гарах гараагаа эхэлсэн гэдэг.