Дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалсан Олон улсын супер модель Б.Билгүйтэйг уншигч та бүхэн таних биз ээ.
Ангилал: Нийгэм
Магадгүй, ойрын ирээдүйд эрчүүдэд зориулагдсан тусгай сэтгүүлийн хуудаснаа бид алдарт хөгжимчин Стивен Тайлерын охин Ливын гэрэл зураг хэвлэгдэхийг үзэх байх.
ССАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын хөөмийн холбоо хамтран олон улсын хөөмийн III наадмыг зохион байгуулахаар болжээ. Хөөмийчдийн ур чадварыг сайжруулах, хөөмийн урын санг баяжуулж ардын авьяастныг тодруулах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж байгаа гэдгийг зохион байгуулагчдаас онцоллоо.
Хүүхдийн дууг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Соёл урлагийн газраас Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг зарласан байна. Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилготой дээрх наадмыг хоёр төрлөөр зарлаад байгаа юм.
БНТУ-ын гурав дахь том хот болох Измир хотын захиргаанаас олон улсын шог зургийн уралдааныг анх удаа зарлажээ. Уралдааны сэдэв “Олон улсын энх тайван ба хүүхэд” юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Олон Улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн өнгөрсөн бямба гаригаас олны хүртээл болж эхэллээ. Долдугаар сарын 19-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх үзэсгэлэнд дэлхийн 18 орны 120 гаруй зураач уригдан, оролцож байгаа юм.
Буриад улсын гавъяат жүжигчин, дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй О.Ариунзултайгаа хамтдаа “Орифлейм” сэтгүүлийн нүүр царайгаар тодорсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хосууд зураг авалтандаа орохоор Турк улсыг зорьсон.
Дунд сургуулийн сурагч байхдаа Монголын хүүхдийн ордонд Дамдинхүүгийн Саранхүү багшийн удирдлага нь дор драмын дугуйланд явж, өдгөө алаг нүдэн хэмээн олноо танигдсан жүжигчин бол Д.Ганцэцэг. Тэрбээр “Амьдрал аварсан хайр” хүүхдийн жүжигт хөтлөгч Анууш буюу Э.Гантулгатай хамтран гол дүрд нь тоглож урлагийн их тайзнаа гарах гараагаа эхэлсэн гэдэг.
Шотланд. Sand in Your Eye компани Клэр Жемисон, Том Боллэнд, Жейми Уордли нарын зураачид, хөгжмийн зохиолч Франц Шубертийн хөргийг Эли дэх элсэн дээр бүтээж байгаа нь.
Элснээс бүтээсэн асар том хөргийг долдугаар сарын 5-6-нд явагдсан “Шубертиад”-ын (Schubertiad) реклам болгон хийжээ. Шубертийн хөгжмийн наадмыг “Ист-Ньюк” (East Neuk Festival) фестивалийн төгсгөл болгон явуулдаг. Алтлаг элстэй хөрсөн дээр зурагдсан хөрөг дөнгөж хагас өдөр “тэссэн” байна. Хөргүүдийг далайн түрлэг угаажээ. Гэхдээ хөрөг олон гэрэл зурагт бууж амсан бөгөөд Британийн бүх хэвлэлээр нийтлэгдсэн юм.
Хөгжим сонирхогчдыг нэгтгэж чаддаг наадам 13 дахь жилдээ болж буй бөгөөд энэ жил ирж тоглох гадаадын зочин хамтлагууд олны анхаарлыг онцгой татаж буй. ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан гэгддэг “Мумий тролль”, Японы пост рок урсгалаар тоглодог “Envy”, алдарт “Joy division”-ийн дуунуудыг тоглох тус хамтлагийн гишүүн асан Петер Хуукын үүсгэн байгуулсан “Peter Hook and The Light” гээд гадаад, дотоодын нийт 40 гаруй хамтлаг “Монгол шилтгээн”-ий задгай талбайд бут авах юм.
