Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл залуу циркчидийг хүлээн авч уулзлаа
Нийгэм

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл залуу циркчидийг хүлээн авч уулзлаа

Урлаг Урлаг09/07/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_01695563041662014-07-09-10-02[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл “Шонхор цирк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Онон,  ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч, 14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь болон Өмнөд Солонгосын Чежү арал дах “Pony valley” циркид жүжигчнээр ажиллах сонгон шалгаруулалтад тэнцсэн Өлзийт хорооллын хүүхдүүдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү циркэд жүжигчнээр очихоор нийт 40 гаруй хүүхэд бүртгүүлсэн ба хүмүүжил, ёс суртахуун зэрэг олон шалгуураар 3 сар гаруй хугацаанд шалгаруулалт явагдсан байна.    

   Шалгаруулалтад 5 хүүхэд тэнцсэн бөгөөд Залуучуудын холбооноос Даваасүрэнгийн Цэвээндорж, Батбаярын Сансар, “Шонхор цирк” ХХК-ийн жүжигчин Мөнхдавгын Батбагана, Өлзийт хорооллын морь унаач хүүхдүүд болох Отгонбаярын Ганзориг, спортын мастер Батмөнхийн Билгэгүн нар шалгарсан байна.

   Эдгээр хүүхдүүд энэ сарын арван нэгний өдөр Чежү хотыг зорих юм байна. “Pony valley”циркид 2 жилийн хугацаатай  ажиллах ба сайн ажиллаад, өөрсдөө хүсвэл гэрээг ахин сунгах боломжтой юм байна. Эдгээр хүүхдүүд бүгд Чежүд ажиллаж байх хугацаандаа Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалаа Сөүл дэх нийгмийн даатгалын салбараар дамжуулан Монголдоо төлнө гэдгийг  “Шонхор цирк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Онон хэлсэн юм.

   Ц.Оюунгэрэл сайд Чежү зорих хүүхдүүдэд амжилт хүсэхийн ялдамд цаашид олон сайхан монгол залуусыг моринд  дуртай болгоорой хэмээгээд  өөрсдөө ч гэсэн том болоод олон морьтон бэлдэхийг ерөөсөн юм.

Эх сурвалж: mcst.gov.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Стивен Тайлерын холбогдсон хэргийг шүүх шүүгч солигджээ

16/09/2026

Холли Беррид өөрийг нь дуурайсан Зендаяагийн төрх таалагджээ

16/09/2026

Домогт загвар зохион бүтээгч Боб Маки 87 насандаа таалал төгсжээ

16/09/2026

“Тhe Odyssey” кино “Universal”-ын түүхэн дэх хамгийн их орлого олсон кино болжээ

16/09/2026

132 жилээр хугацаа хэтрүүлсэн сэтгүүлийг номын санд нь буцааж өгөв

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.