Ангилал: Нийгэм

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Ундраагийн Баярсайхан “Танихгүй танил” нэртэй ярилцлагын номоо уншигчиддаа хүргэж байна. Энэхүү номын нээлт энэ сарын 16-ны өдөр “Интерном” номын их дэлгүүрт болох ажээ.

“Улаан гэр” галерейд Данзангийн Нямс үрэнгийн өвс, хүн хоёрын шүтэлцээтэй шүлэгнүүдийг санагдуулам уран зургууд дэлгэжээ. Хотдоо шавсан бидэнд хөдөөний сайхан байгалийг мэдрүүлж, нялх ногоо “үнэртүүлсэн” энэ зургуудыг Төрийн шагналт, зураач С.Саранцацралт зурсан юм.

Яг л амьд мэт цэцэгсийг нь хараад л , хараад л баймаар, үзэсгэлэнгийн танхимд хэдий түм түжигнэж байсан ч түүний зурагт уусаад, ганцаараа тэр сайхан байгальд очих шиг тайвшралыг бэлэглэв. “Өвс” нэртэй үзэсгэлэнд 20 гаруй зургаа дэлгэжээ.

Монголоос анх удаагаа Өвөрмонголын “Ордос” хотод албан ёсоор үндэсний дээл урлалын үйлдвэр нээгджээ. Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Сондор” үндэсний хувцасны үйлдвэр шинэ салбараа нээж үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр олон ажил төлөвлөж байгаа аж. Шинэ салбарынхан талаар “Сондор” үндэсний хувцасны үйлдвэрийн захирал Ц.Солонгоос тодруулга авсан юм. Тэрбээр өдгөө Өвөрмонголын “Ордос” хотод дахь шинэ салбарынхаа үйл ажиллагааг улам илүү өргөжүүлж, монголынхоо оёдолчдыг ажлын байраар хангахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөж яваагаа дуулгалаа.

Жүжигчин Б.Баярмаа уран бүтээлээсээ түр хөндийрөөд гэр бүлдээ анхаарлаа хандуулаад байсан билээ. Тэгвэл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй “Миний хайр” романтик кинонд гол дүрийг бүтээсэн аж.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан “Хонх” хамтлагийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, хөгжмийн зохиолч С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөг Булган аймгийн Булган суманд байгуулахаар болжээ.

Ховд аймгийн Манхан сумын нутгаас VII зууны үеийн алтайн ятгыг олсон. Тэгвэл уг ятыг сурталчилах зорилгоор манай уран бүтээлчид “Домогт нүүдэлчид” нэртэй тоглолтоо Буриад, Якут, Халимагт тоглохоор болжээ.

“Miss World Mongolia-2014” Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөх монгол бүсгүйг шалгаруулах үндэсний тэмцээн 10 дахь удаагаа болох гэж байгаатай холбогдуулан нийт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах уулзалт өнөөдөр 16:00 цагаас “Рамада” зочид буудлын 17 давхарт байрлах “Edge lounge” -д болно

Бурхан багшийн Их Дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Монголчууд анх удаа Их Дүйчэн өдрийг баярын өдөр болгон тэмдэглэх гэж байна. “Эв нэгдэл-Энэрэнгүй сэтгэл” уриан дор тэмдэглэж байгаа энэ баярын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.