Blue Moon арт галерейгаас санаачлан тухайн галерейн гишүүн уран бүтээлчид 2014 оны 6-р сарын 01-ны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан “БИДНИЙ ЕРТӨНЦ” өдөрлөгийг энэ жил анх удаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.
Ангилал: Нийгэм
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд дэргэдээ залуусын сонирхлын олон клубууд болон хороо, холбоо, зөвлөл, мөн МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, Залуучуудын аялал жуулчлалын корпораци, Залуучуудын боловсролын корпорацийг байгуулж залуучуудаа олон төрөлд хөгжүүлэх, дэмжих, хамтарч ажиллах олон талын үйл ажиллагаануудыг шат дараалалттай зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн ДАШТ-д эх орныхоо төлөө бүхнийг хийнэ. Үгүй бол намайг уучлаад хэрэггүй гэдгийг мэдэгдчихээд байгаа Уэйн Руригийн Бразилд сонсох дууны жагсаалт бэлэн болжээ. Тэрээр Beyonce, Sam Smit, James Blunt нарын дуунуудыг сонсох дуртай гэнэ.
Уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан “Maroon 5” хамтлагийн залуус энэ зуныг тун завгүй өнгөрүүлэх гэнэ. Өнгөрсөн даваа гарагт хамтлагийн залуус тав дахь студын цомгоо гаргахаар ажиллаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Номыг дээдэлдэг уншигчид, ном хэвлэдэг болон номын худалдаа эрхлэгчдийн хүсэн хүсэн хүлээдэг “Номын баяр” өнөөдөр нээлтээ хийлээ. Өнгө алагласан тод өнгийн зурагтай, хүүхдэд зориулсан ном, товхимол болон шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, тууж, роман, Монголын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэл дээрээ уншихыг хорхойсох хэн бүрийн тухлан саатах үзэсгэлэн, худалдаа хөл хөдөлгөөн дүүрэн байна. Тус үзэсгэлэнд ном бичдэг, хэвлэдэг, худалдаалдаг бүхий л байгууллагууд оролцжээ.
Монгол Улс, Швейцарийн холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Агула” хөгжмийн төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж иржээ.
Нийcлэлийн “УЛААНБААТАР” чуулга, Монгол үндэcний хөгжим, хөгжимчдийн холбоо хамтран ээжийн алдар мөнхшүүлэх зорилго бүхий “МОНГОЛЫН ҮЗЭCГЭЛЭНТ CАРАН ГОО” тоглолтыг 05 cарын 30 ны өдөр буюу өнөөдөр 19 цагт Нийcлэлийн “УЛААНБААТАР” чуулгын их танхимд зохион байгуулах гэж байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Их талын жазз” төрийн бус байгууллага, Нью Йоркийн Их Сургуулийн Жазз хөгжмийн тэнхимтэй хамтарсан соёл, урлагийн солилцооны төслийн үйл ажиллагааны хүрээнд АНУ-ын Нью Йоркын их сургуулийн жазз факультетийн захирал Дэвид Шроёдер тэргүүтэй “Комбо Нуво” хамтлагийн шилдэг жазз мастер, багш, хөгжимчид болон Монголын Үндэсний морин хуурын чуулгын хамтарсан тоглолтыг зохион байгуулж байна.
“Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид Эх үрсийн баярыг тохиолдуулан бяцхан үзэгчддээ “Аладдин” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн адал явдалт “Аладдины шидэт дэнлүү” жүжгийг 3D хэлбэрээр хүргэхээр болжээ.
Английн зохиолч С.Льюисийн 1949-1954 онд бичсэн “Нарнигийн он дарааллын түүх” хэмээх долоон цуврал ном нь 47 орны хэлээр, 100 сая хэвлэгджээ.
