Ангилал: Нийгэм

Монгол киноны 80 жилийн ойг угтан найруулагч О.Машбат хүү Ивээлийнхээ хамт “Цэн тогоруу” уран сайхны кино хийж эхэлжээ. Энэ кино нь хайр дурлал, гэгээн мөрөөдөл, хүнлэг ёсыг өгүүлэх бөгөөд маш ээдрээтэй хурц үйл явдалтай кино гэнэ.

Жүжигчин Л.Нурбуланыг алдарт алиалагч Латиф агсны хүү гэдгээр нь хүмүүс сайн танина. Тэрбээр МУГЖ дуучин Т.Ариунаагийн “Домгийн өглөө” дууны түүхэн клипэнд алиа салбадайн их содон дүрийг бүтээсэн. СУИС-ийг 2002 онд төгссөнөөс хойш хүүхэд, багачуудад зориулсан өгүүллэг, хошин үзүүлбэрүүдээрээ олонд танигдаж эхэлсэн билээ. “Азтай бадарчин” 2003 онд цомын эзэн мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Жуух бичгээр шагнагдсан.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгч, хоормейстр, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, Монгол Ардын Намын ахмад гишүүн Дагвын Лувсаншарав 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Амьд хөгжмийн “Моханик” хамтлагийн шинэ цомгийн нээлт тавдугаар сарын 29-нд буюу өнөөдөр “Glamour” арт галерейд болох нь ээ. Нээлтийн үеэр “Моханик” хамтлагийнхан өөрсдийн фото цомог, видео зэрэг олон сонирхолтой зүйлсээ фэнүүддээ танилцуулахаас гадна “Моханик Амарбаясгалантад” нэртэй цомог хэрхэн бүтсэн талаар танилцуулан шинэ цомгоо худалдаанд гаргах юм байна.

Сэтгүүлч Л.Цагаандалайг бид “Адуучин” нэвтрүүлгээр нь андахгүй. Түүхч мэргэжилтэй түүний хувьд хүүхэд байхын адуунд хорхойтой нэгэн явсан. Энэ ч үүднээс нэгэн баримтат киног бүтээгээд байгаа ажээ. Тодруулбал, “Дэлхийг тамгалсан Чингисийн морьд” төслийн хүрээнд “Далай” продакшн, “Нүүдэлчдийн дуу хоолой” Төрийн бус байгууллага хамтран “Морьтны соёл” 10 бүлэг цуврал баримтат кино бүтээж үзэгчдийн хүрээлт болгоход бэлэн болгоод байна.

Нийгмийн төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөж буй залуус өөрсдийн хүсэл зорилго, эв санаагаа нэгтгэн, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулахаар янз бүрийн хөдөлгөөн, бүлэг, клубыг зохион байгуулж, өөрсдийн хэр хэмжээнд таарсан хүмүүнлэгийн аян өрнүүлдэг. Тэгвэл саяхан байгууллагдаад удаагүй хэрнээ маш олон ажлыг өрнүүлэн хэрэгжүүлж буй “365” хөдөлгөөний залуус юм.

Монголын Залуучуудын Холбоо орон нутаг дахь залуучуудын холбоодоо идэвхижүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулах, гүйцэтгэх хорооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагааг орон нутагт давалгаалах олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд орон нутаг дахь залуучуудаа идэвхжүүлэх, орон нутагт бүтээн байгуулалтыг бий болгох залуучуудаа ажилтай орлоготой болгох, амьдрах нөхцөлийг залуучууд өөрсдийн гараар бүтээх, эко орчныг бий болгох бүхий л үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа юм.