Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Руслан Людмила хоёр өнөөдөр олон нийттэй танилцана
Нийгэм

Руслан Людмила хоёр өнөөдөр олон нийттэй танилцана

Урлаг Урлаг06/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ruslan-i-ludmila-72109419842014-06-06-09-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Александр Сергеевич Пушкины /1799-1837/ “Руслан Людмила хоёр” алдарт найраглал МУБИС-ийн багш, доктор, профессор Ц.Магсарын орчуулгаар хэвлэгдэн гарлаа.

Дэлхий нийтийн уран сайхны сэтгэлгээний соруудын нэгэнд зүй ёсоор тооцогддог XIX зууны оросын суут яруу найрагч А.С.Пушкины хорин настайдаа бичсэн  “Руслан Людмила хоёр” найраглалыг бадрангуй найраглалын дэлхийн гурван оргилын нэг хэмээн судлаачид үнэлсэн байдаг. Чухамхүү 1820 онд энэ найраглал хэвлэгдсэнээр Пушкины нэр алдар тэр даруй Орос даяар түгжээ.

Профессор Ц.Магсарын орчуулгаас бүрдсэн А.Пушкины бүтээлийн энэхүү түүвэрт их найрагчийн “Руслан Людмила хоёр” найраглалаас гадна олон хэлнээ орчуулагдаж, оюунт хүмүүний эрдэнэсийн санд багтсан зохиолуудаас нь 30 шүлгийн зохиол оржээ. Орчуулгыг орос эхтэй нь зэрэгцүүлж өгсөн нь хэл сурч буй оюутан сурагч, оросын уран зохиол, шүлэг найраг сонирхогчдод харьцуулж унших боломж олгосон байна. Уг номын оршилд Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн бичихдээ: “Өндөр уул харах өнцөг бүхнээсээ өөр хэлбэртэй шиг уран зохиолын орчуулгын ертөнцөд Ц.Магсарын харсан яах аргагүй өндөр уул байх гэдэгт эс эргэлзэнэ. Оюуны гэрэл гэгээг монголчууддаа зөөх урт жингийн цуваанд Ц.Магсарын “түүчээ” хөсөг бага биш ачаатай яваад бахдан баярлууштай!…” гэжээ.

6-р сарын 6-нд А.Пушкины мэндэсний 215 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ өдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төвд “Руслан Людмила хоёр найраглал” монгол хэл дээр хэвлэгдсэнийг нийтэд танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Презентаци 6-р сарын 6-ны 14:00 цагт РЦНК-д
Утас: Ц.Магсар 99083698

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин Сальма Хайек 60 нас хүрч байна

02/09/2026

“Dzud” кино энэ сарын 4-өөс үзэгчдэд хүрнэ

02/09/2026

Монгол Улс “Eurovision Asia 2026” уралдаанд албан ёсоор нэгдлээ

02/09/2026

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026

Холливуудын хамгийн хайр татам од Киану Ривз 62 нас хүрлээ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.