Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдарыг хүртээд удаагүй байгаа дуучин Н.Төмөрхуяг энэ сарын 19-нд эрийн хийморь сэргээсэн монгол бөхийн өргөөнөө “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо МУСТА Балдантай хамтран толилуулах юм. Тэрбээр тус тоглолтынхоо мэдээллийг хүргэхээр өнөөдөр буюу 5 сарын 7-нд 11:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт хэвлэлийн хурлаа зарлаад байгаа юм.
Ангилал: Нийгэм
Зул өргөх ёслол 7 дахь жилдээ “Сэтгэлийн амарлил” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Гэрэлт зул” зул өргөх ёслол нь энэ сарын 14-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо дахь удаагаа болох гэж байна.
“Попын хаан” Майкл Жексон агсны “Xscape” цомогт багтсан нэгэн шинэ дууны трек интернэтээр цацагдав. Майкл Жексоны “Xscape” цомог энэ сарын 13-нд худалдаанд гарах аж. Уг цомогт орж буй “Chicago” дууг продюссер Тимбалэнд зохиосон байна. Цомгийг бүтээхэд Тимбалэндээс гадна Жер Хармон, Эл Эй Рид, Родни Жеркинс нарын продюссер оролцжээ.
“Blue moon” арт галерейн “Art boutique” салбараас санаачлан уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулан хүмүүсийн гоо сайхны таашаалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг боломжит үнээр худалдаж авах боломжийг уран зураг сонирхогчдод олгож эхэлжээ.
Онцгой байдлын ерөнхий газар, МҮОНРТ-ийн хамтран бүтээсэн “Нарны жим” олон ангит уран сайхны кино энэ оны тавдугаар сарын 19-ний 22 цагаас МҮОНТ-ээр үзэгчдэд хүрч эхэлнэ.
“ABU PRIZE 2014” радио, телевизийн шилдэг нэвтрүүлэг шалгаруулах олон улсын уралдааны нэвтрүүлгийг 2014 оны 6-р сарын 10-ны өдрийг хүртэл ГХХ-т хүлээн авах тул та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
УДЭТ-ын долоон найруулагч долоон өөр ертөнц, долоон өөр сэтгэмжийг илэрхийлэх жүжгүүдээ толилуулж байгаа билээ. Тэгвэл уг төслийн хүрээнд Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжиг өнөөдрөөс буюу 5 сарын 7-ноос эхлэн театрын тайзнаа 19 цагаас тоглогдох гэж байна.
Найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын шинэхэн уран бүтээл “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны кино энэ сарын 7-ны өдөр буюу өнөөдөр кино театруудаар нээлтээ хийх гэж байна.
Өнгөрсөн 2-р сард зураг авалтаа эхлүүлээд байсан найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Луйвар” монголын уран сайхны шинэ кино энэ сарын 7 ны өдөр буюу өнөөдөр бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна.
“Black Box” театрт тавдугаар сарын 3-нд нээлтээ хийсэн “Солиорол” жүжгийг өдөр бүр 20.00 цагаас үзэгчдийн хүртээл болгож байна. Энэ бол Сара Кэйний хамгийн сүүлчийн бүтээл юм.
Зохиолч бүсгүй 1999 оны хоёрдугаар сарын 20-нд энэ жүжгээ бичиж дууссаны амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь түүнийг нас барснаас жил хагасын дараа буюу 2000 оны зургадугаар сарын 23-нд Английн “Жервүүд” театрт болсон.
