Хүмүүнлэгийн үйлсэд оролцох хүсэлтэй Монголын их дээд сургуулиудын төлөөлөл болсон “Бусдын төлөө – Залуусын нэгдэл” нь анхны үйл ажиллагаагаа Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р тусгай сургуулийн дүү нартаа бие сэтгэл болоод эд материалын дэмжлэг үзүүлэх зорилготойгоор нэгдсэн.
Ангилал: Нийгэм
Дуунд дуртай дуучин монгол түмэн нэгэн үдшийг эрийн хиймор мандаасан монгол бөхийн өргөөнөө дэндүү сайхан өнгөрүүллээ. Тодруулбал МУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ, дэндүү” уран бүтээлийн цэнгүүн өнгөрсөн амралтын өдөр тоглогдсон юм. Тус тоглолтонд хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын шилдгийн шилдэг дуунуудыг амилуулсан олон алдартай уран бүтээлчид оролцож, түүний хит болсон “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Чойномын гунигт дуун” зэрэг гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглүүллээ.
Уянгын киноны мастер, эрхэмсэг хатагтай Н.Батцэцэг удахгүй шинэ киноны зураг авалтадаа орохоор киноныхныг доргиож эхлэв. Зүгээр суудаггүй тэрбээр Америкаас монголчуудын тухай цуврал хийж, нутагтаа ирмэгцээ төсөл санаачилж байсан бол энэ удаад эзгүйрсэн орон зайгаа нөхөж часхийсэн уран бүтээл хийхээр ханцуй шамлан оржээ.
Найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын шинэхэн уран бүтээл “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны кино энэ сарын 7-ны өдөр кино театруудаар нээлтээ хийхээр боллоо. Хар багын найзуудын нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан энэхүү киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тоглосон юм. Мөн гол дүрийн хоёр эрэгтэй жүжигчин хамтарч киноныхоо дуу болох “Кекс идье” дууг дуулсан нь цахим ертөнцийг байлдан дагуулсаар байна.
“Ньюанс” хамтлагийнхан ОХУ-ын Эрхүү, Усть Орда, Забайкалский Край, Могойтын болон Агинский район, Улаан-Үд, Чита хотуудад жил бүр тоглолтоо амжилттай зохион байгуулсаар ирсэн. Тус хамтлагийнхан өнгөрсөн гуравдугаар сард “Лучшие песни для Мамы” аялан тоглолтыг хойд хөршийн олон хот, тосгодод амжилттай тоглосон билээ.
Азид анх удаагаа Монголын тайзнаа тавигдаж мянга мянган үзэгчдийг байлдан дагуулсан “Ромео Жульетта” мюзикл энэ сарын 14-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд үзэгчдийн хүсэлтээр ганцхан удаа дахин тоглогдохоор болжээ.
Ихэр хүмүүсийг ижил заяатай гэдэг. Ц.Мөнхбат, Ц.Мөнхболд хоёр 1979 онд Н.Цэдэвдоржийн гурав, дөрөв дэх хүү болон мэндэлсэн. Бусдын үл адил өссөн тэд зүү тариурыг буцалсан усанд ариутгаж, дахин хэрэглэдэг байсан үед шар өвчин тусчээ. Элэг дүлий эрхтэн учир төдийлэн зовиурлалгүй явсаар аравдугаар ангиа төгсөхдөө л хоёр ихэр элгээ үрэвссэнийг мэдсэн байна.
“Харуй бүрий” кино хүүхэд, залуусын хамгийн үзэх дуртай кино болсон бол тус кинонд Bella-гийн дүрийг бүтээсэн Kristen жинхэнэ од болон гялалзсан билээ. Охидоос төдийлөн ялгарах зүйлгүй хэрнээ “Харуй бүрий” кинонд шалгарч чадсан нь Kristen Stewart-ын нэгэн нууц гэж хэлж болно. Тэгвэл холливудын залуухан жүжигчин бүсгүй “CHANEL” брэндийн 5 сарын коллекцийн шинэ нүүр царай болжээ. Та бүхэндээ зураг авалтын үеийн зураг болон бичлэгийг хүргэж байна.
УДЭТ-ын долоон найруулагч долоон өөр ертөнц, долоон өөр сэтгэмжийг илэрхийлэх жүжгүүдээ толилуулж байгаа билээ. Тэгвэл уг төслийн хүрээнд Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжиг 5 сарын 7-ноос эхлэн театрын тайзнаа тоглогдох гэж байна.
Өнгөрсөн 2-р сард зураг авалтаа эхлүүлээд байсан найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Луйвар” монголын уран сайхны шинэ кино энэ сарын 7 ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна.
