Ангилал: Нийгэм

Хүмүүнлэгийн үйлсэд оролцох хүсэлтэй монголын их дээд сургуулиудын төлөөлөл болсон “Бусдын төлөө–Залуусын нэгдэл” нь анхны үйл ажиллагаагаа Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р тусгай сургуулийн хүүхдүүдэд бие сэтгэл болоод эд материалын дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Аз жаргалыг сэтгэлдээ мэдэрье” хандивын тоглолтыг тавдугаар сарын 08-нд буюу өнөөдөр 18:00 цагаас “АСА Цирк”-д ганцхан зохион байгуулах гэж байна.

“Дэлхийн залуучуудын чуулган 2014” Шри ланка улсын Хамбантото олон улсын цогцолборт нээлтээ хийв. Нээлтийн ажиллагаанд дэлхийн 40 орны засгийн газрын залуучуудын сайд нар, 159 орны 1400 төлөөлөгч залуус оролцон Нэгдсэн үндэстний байгууллагын Мянганы хөгжлийн ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлох, эх дэлхийн олон мянган залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг тодорхойлохоор цугласан байна.

Урин дулаан цаг ирж их хотын залуусын шоуны улирал эхэллээ гэвэл буруудахгүй болов уу. Энэ зуны хамгийн эхний шоу “Marquee 27”-д тавдугаар сарын 9-нд болох гэнэ. “Poke me party”-ны залуусыг шоуны соёлд уриалж байгаагаараа онцлогтой аж. Тус шоуны үеэр хоёр өнгийн бугуйвч тараагдах бөгөөд хэрвээ та ногоон өнгийн бугуйвчийг сонговол тус клубт байгаа бүх ногоон өнгийн бугуйвчтай охид залуустай нээлттэй танилцаж найзын хүрээгээ тэлэн нөхөрсөг байж kiss me & poke me sticker авах боломжтой болох юм байна.

Холливудын супер од Брад Питтийн тоглосон шинэ кино “Fury” энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх гэнэ. Тэрээр уг кинонд “Wardaddy” хэмээх АНУ -ийн цэргийн армийн түрүүчийн дүрийг бүтээж байгаа юм байна. АНУ-ийн армийн тухай өгүүлэх уг кинонд Брад Питтээс гадна Шайа Лабаф, Майкл Пенья, болон Логан Лерман нарын жүжигчид тоглож байгаа юм байна.

Та зуны амралтаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Тэгвэл та манай “Шанхай дахь Монгол иргэдийн нийгэмлэг”-ээс зохион байгуулдаг Хятад хэлний зуны вакум сургалтанд хамрагдаарай.

Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдарыг хүртээд удаагүй байгаа дуучин Н.Төмөрхуяг энэ сарын 19-нд эрийн хийморь сэргээсэн монгол бөхийн өргөөнөө “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо МУСТА Балдантай хамтран толилуулах юм. Тэрбээр тус тоглолтынхоо мэдээллийг хүргэхээр өнөөдөр буюу 5 сарын 7-нд 11:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт хэвлэлийн хурлаа зарлаад байгаа юм.

Зул өргөх ёслол 7 дахь жилдээ “Сэтгэлийн амарлил” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Гэрэлт зул” зул өргөх ёслол нь энэ сарын 14-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо дахь удаагаа болох гэж байна.

“Попын хаан” Майкл Жексон агсны “Xscape” цомогт багтсан нэгэн шинэ дууны трек интернэтээр цацагдав. Майкл Жексоны “Xscape” цомог энэ сарын 13-нд худалдаанд гарах аж. Уг цомогт орж буй “Chicago” дууг продюссер Тимбалэнд зохиосон байна. Цомгийг бүтээхэд Тимбалэндээс гадна Жер Хармон, Эл Эй Рид, Родни Жеркинс нарын продюссер оролцжээ.

“Blue moon” арт галерейн “Art boutique” салбараас санаачлан уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулан хүмүүсийн гоо сайхны таашаалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг боломжит үнээр худалдаж авах боломжийг уран зураг сонирхогчдод олгож эхэлжээ.