Ангилал: Нийгэм

Холливудын супер од Брад Питтийн тоглосон шинэ кино “Fury” энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх гэнэ. Тэрээр уг кинонд “Wardaddy” хэмээх АНУ -ийн цэргийн армийн түрүүчийн дүрийг бүтээж байгаа юм байна. АНУ-ийн армийн тухай өгүүлэх уг кинонд Брад Питтээс гадна Шайа Лабаф, Майкл Пенья, болон Логан Лерман нарын жүжигчид тоглож байгаа юм байна.

Та зуны амралтаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Тэгвэл та манай “Шанхай дахь Монгол иргэдийн нийгэмлэг”-ээс зохион байгуулдаг Хятад хэлний зуны вакум сургалтанд хамрагдаарай.

Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдарыг хүртээд удаагүй байгаа дуучин Н.Төмөрхуяг энэ сарын 19-нд эрийн хийморь сэргээсэн монгол бөхийн өргөөнөө “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо МУСТА Балдантай хамтран толилуулах юм. Тэрбээр тус тоглолтынхоо мэдээллийг хүргэхээр өнөөдөр буюу 5 сарын 7-нд 11:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт хэвлэлийн хурлаа зарлаад байгаа юм.

Зул өргөх ёслол 7 дахь жилдээ “Сэтгэлийн амарлил” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Гэрэлт зул” зул өргөх ёслол нь энэ сарын 14-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо дахь удаагаа болох гэж байна.

“Попын хаан” Майкл Жексон агсны “Xscape” цомогт багтсан нэгэн шинэ дууны трек интернэтээр цацагдав. Майкл Жексоны “Xscape” цомог энэ сарын 13-нд худалдаанд гарах аж. Уг цомогт орж буй “Chicago” дууг продюссер Тимбалэнд зохиосон байна. Цомгийг бүтээхэд Тимбалэндээс гадна Жер Хармон, Эл Эй Рид, Родни Жеркинс нарын продюссер оролцжээ.

“Blue moon” арт галерейн “Art boutique” салбараас санаачлан уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулан хүмүүсийн гоо сайхны таашаалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг боломжит үнээр худалдаж авах боломжийг уран зураг сонирхогчдод олгож эхэлжээ.

УДЭТ-ын долоон найруулагч долоон өөр ертөнц, долоон өөр сэтгэмжийг илэрхийлэх жүжгүүдээ толилуулж байгаа билээ. Тэгвэл уг төслийн хүрээнд Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжиг өнөөдрөөс буюу 5 сарын 7-ноос эхлэн театрын тайзнаа 19 цагаас тоглогдох гэж байна.