Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Евровидение”-гийн ялагчаар “Сахалтай бүсгүй” Кончита Вурст тодорчээ
Нийгэм

“Евровидение”-гийн ялагчаар “Сахалтай бүсгүй” Кончита Вурст тодорчээ

Урлаг Урлаг12/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
denmark-eurovision-song-contest7079718322014-05-12-16-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Европын хамгийн нэр хүндтэй урлагийн тэмцээнүүдийн нэг болох 59 дэх удаагийн “Евровидение”-гийн ялагчаар Австрийн дуучин Кончита Вурст тодорлоо. “Rise Like a Phoenix” дуугаар оролцсон тэрээр хоолойны чадлаасаа гадна сахалтай эмэгтэйн дүрд хувирсан этгээд төрхөөрөө үзэгчдийг алмайруулж чадсан байна.

Энэ нь Австри улсын хувьд 1966 оноос хойш тус тэмцээнд ялсан анхны тохиолдол болж байгаа бөгөөд сүүлийн арван жилийн хугацаанд хоёр дахь удаагаа эцсийн шатанд шалгарсан байна. Үнэндээ ялагчийн жинхэнэ нэр нь Томас Нойвирт бөгөөд сахалтай эмэгтэйн төрх болон Кончита Вурст нэр нь олны анхаарлыг татах зорилготой аж. Гэвч Томасын энэхүү этгээд төрх Орос, Беларусь, Армен зэрэг ижил хүйстнүүдийг эсэргүүцэх үзэлтэй улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Түүнийг тэмцээнд оролцуулахгүй байх хүсэлт дээрх улс орнуудаас олноороо иржээ. Энэ удаагийн тэмцээний хоёрдугаар байрт Нидерланд, гуравдугаарт Шведийн дуучид шалгарчээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.