“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан билээ.
Ангилал: Нийгэм
Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг гишүүнчлэлийн үдэшлэг өнөөдөр буюу тавдугаар сарын 9-ний орой Улсын филармонид 19.00 цагт ганцхан удаа болох гэж байна.
Энэ бямба гаригт буюу тавдугаар сарын 10-ны 20.00 цагт алдарт Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг Black Box театрт дахин тоглоно. Энэхүү бүтээлийн тухай урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэнгийн бичсэн шүүмжийг толилуулж байна.
МЗХ-ны төлөөлөгчдийн Зүүн Өмнөд Азийн 4 орноор хийсэн айлчлал 2014 оны 4-р сарын 30-ны өдөр Малайзын Мелака хотод байрлах Дэлхийн Залуучуудын Ассемблей (ДЗА)-н төв байранд зочилсоноор өндөрлөлөө.
Классик мюзикл продакшн нь 1990-ээд оноос баруун европоос эхлэлтэй дэлхийн сонгодог зохиолыг орчин үеийн хөгжимтэй хослуулсан европын өнөө цагийн хөгжмийн театрын урсгал болох комеди мюзикл чиглэлээр уран бүтээлээ туурвидаг билээ. Тэрбээр 2008, 2010, 2011 онуудад орчин цагийн Европийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс дээжилсэн театрчилсан тоглолтыг зохион байгуулсан юм.
Манай улсад музейн үзмэрийг шилэн хоргонд хадгалж хамгаалж сурталчилж ирсэн музейн уламжлалт дэглэлт, арга барил, сэтгэлгээ өөрчлөгдөж олон нийтэд шинэ мэдээлэл, мэдлэг түгээх боломж улам бүр нээгдсээр байна. Энэ нь нэг талаас, мэдээллийн эрин зууны хөгжил, техник технологийн үр дүн. Нөгөө талаас, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж шинжлэх ухаан хөгжиж байгаатай холбоотой юм.
Гавьяат жүжигчин Н.Төмөрхуягийн дуулж амьдруулсан олон сайхан дуу ард түмний зүрх сэтгэлд хоногшин эгшиглэж байдаг билээ. Тэрбээр 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр тэрээр жинхэнэ хит дууны эзэн болж, алдаршиж байсан билээ. Харин сар гаруйн өмнө гавьяат цолоор энгэрээ мялаагаад буй түүнд талархлын тоглолтоо хийх саналыг СТА Д.Балдан тэргүүтэй хэсэг уран бүтээлч залуус тавьжээ.
Холливудын алдартай гэр бүл болох Уилл Смитийнхний гэр бүлийн амьдрал олон нийтэд нээлттэй байдаг. Тэгвэл саяхан Уилл Смитийн 13 настай Уиллоу Смит охин нэгэн шуугиан тарив. Тэрээр өөрийн цахим хуудсандаа нэгэн залуутай их л дотно байгаа зургаа оруулсаны дараа интернэтээр бөөн шуугиан дэгдсэн байна. Харин Уиллоу Смит шуугиан гарсан даруйд энэхүү зургаа устгасан ч зарим сайтууд зургийг нь хадгалж амжсан гэнэ. Тэрээр хэвлэлүүд түүнийг найз залуугийнхаа зургийг оруулсан хэмээж байна.
“Зууны мэдээ” сонингийн “Утасны анд” буланд мисс, загвар өмсөгч П. Шүүдэрцэцэг холбогдсон байна.
Та бүхэндээ түүний “Би гоо сайхны хагалгаанд ороогүй шүү” хэмээн ярьсныг “Moble news” буландаа онцлоод дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна.
“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулагдсан “Universe Best Songs-2014” наадам шилдгүүдээ тодруулсан билээ. Тэгвэл тус наадмын тайзнаа үе үеийн шилдгүүд өрсөлдсөн гайхалтай дурсамжаа сэргэхэээр өөрсдийн нөхөрсөг тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж эхэлсэн.
Үргэлж шинэ содон хоолойтой авьяастнууд төрөн гардаг “Universe Best Songs” наадам дахин нэгэн шинэ хуудсаа нээж, ийнхүү үе үеийн шилдгүүдийн анхдугаар наадмыг зохион байгуулж байгаа аж.
