Монголын кино уран бүтээлчид, кино урлагийн 30 орчим ТББ, студи продакшны удирдлагууд нэгдэн “Монголын кино урлагийн зөвлөл”-ийг байгуулж байсан билээ. Хорь гаруй жил тархай бутархай байсан кино бүтээгчид нэгдсэнээр кино урлагийг хөгжүүлж, нэгдсэн бодлого, стратегитай болсон нь энэ юм.
Ангилал: Нийгэм
Сонгодог артхаус киног дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбоо “Dreamers’ Day” кино өдөрлөгөөрөө Францын найруулагч Рене Клеманы “Хориотой наадгай” бүтээлийг хүргэх гэж байна.
1952 онд бүтээсэн тус кинонд нацист Германы онгоцны дайралтад эцэг эхээ алдсан бяцхан охин орь ганцаар үлдсэн ч ядуу фермерийн хүүтэй найзалснаар шинэ гэр бүлтэй болж байгаа талаар гардаг.
Монголчууд бидэнд мартагдах дөхсөн хөгжмийн зэмсгүүдээр нэгэн шинэ цомгийг “BRO’S records”-ын уран бүтээлчид өнгөрсөн онд бүтээн хөгжимд дурлагсдад ертөнцийн анирыг сонордох боломжийг олгосон юм. Тиймдээ ч уг цомог 2013 оны шилдэг цомгоор шалгарсан юм.
Г.Свиридовын нэрэмжит ОУ-ын дуурийн дуучдын V уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Э.Анхбаяр хоёрдугаар байр эзэлжээ.
ОХУ-ын соёлын яам, Үндэсний Свиридовын фонд, Свиридовын институт, Курскийн захиргаа, ОУ-ын хөгжмийн зүтгэлтнүүдийн холбоо, И.Архиповын фонд, Оросын хөгжмийн зохиолчдын холбоо, Курскийн Их сургуулиас хамтран зохион байгуулсан уг уралдаан 2014-4-19-нөөс 29 ний хооронд 3 үе шаттайгаар Курск хотод зохион явагдлаа.
Цалин хангамж, нийгмийн асуудалдаа сэтгэл дундуур буйгаа илэрхийлэн, тодорхой шаардлага тавьж жагссан соёл, урлагийнханд салбарын сайд нь асуудлыг шийдэх чиглэлээр үе шаттай мэдээлэл өгнө гэж амласны дагуу нэгэн уулзалт боллоо.
Тус салбарын төлөөлөл болсон 30 орчим хүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон холбогдох албан тушаалтантай Төрийн ордноо уулзаж, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тэдний нийгмийн баталгааны талаар тусгасан асуудлуудын хүрээнд ярилцсан юм
МУ-ын ерөнхий сайдын ивээл дор шинэчлэгдэн засварлагдсан Нийслэлийн Улаанбаатар чуулгын байрны нээлтийн үйл ажиллагаа маргааш буюу тавдугаар сарын 1-нд 12:00 цагаас болно. Тус нээлтэнд МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад төлөөлөгчид оролцох юм.
Монголын энэ цаг үеийн хөгжмийн зохиолчдын түүчээ болж “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Чойномын гунигт дуун” зэрэг дууны урлагийн болоод тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдээрээ үзэгч сонсогчдынхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУ-ын УГЗ, Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүн 05-р сарын 02-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болох юм.
Монголын Залуучуудын Холбооноос 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Залуу хүн” цуврал лекц ирэх 2-р сарын 7-оос “Залуусаа нэгдье” уриан дор эхэлсэн. Залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгэмд зөв байр сууриа олоход туслах, хэрэгтэй мэдээ мэдээллийг өгөх зорилготой энэхүү лекц нь долоо хоног бүрийн баасан гаригт зохион байгуулагддагаараа онцлог бөгөөд түүх, нийгэм, соёл, ёс заншил, дэлхий дахины зэрэг залуучуудын сонирхсон сэдвийн дор явагддаг юм.
Дэлхийн телевизийн хамгийн том наадам Эммийн авардсын шагналыг Монгол Улсын иргэн Н.Мөнхцэцэг хүртжээ. Тодруулбал, 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд алдарт Холливууд хотноо байдаг Америкийн телевизийн Академи /Emmy/-ийн Леонард Х.Голденсон театрын Алдрын танхимд монгол оюутан ур ухаан, авьяас билгээ үнэлүүлж, дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн зогссон байна.
“Мөрөөдлийн театр”-ын цоо шинэ уран бүтээл “Утасгүй бол үхлээ юу” инээдмийн шоу тоглолт Тусгаар тогтнолын тайзнаа өдөр бүр 19 цагаас тоглогдож байна. Тоглолтын тасалбарын үнэ 12,000 төгрөг.
