УДЭТ-ын долоон найруулагч долоон өөр ертөнц, долоон өөр сэтгэмжийг илэрхийлэх жүжгүүдээ толилуулж байгаа билээ. Тэгвэл уг төслийн хүрээнд Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжиг 5 сарын 7-ноос эхлэн театрын тайзнаа тоглогдох гэж байна.
Ангилал: Нийгэм
Өнгөрсөн 2-р сард зураг авалтаа эхлүүлээд байсан найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Луйвар” монголын уран сайхны шинэ кино энэ сарын 7 ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна.
Маргааш буюу 5 сарын 6-нд 11:00 цагаас “Залуучуудын соёлын төвд” Монголын орчин үеийн амьд хөгжмийн холбооны албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал болно.
Шилдэг модел Miranda Kerr Солонгосын “Vogue” сэтгүүлийг чөлөөт хувцасны загвараар чимжээ. Та бүхэндээ шилдэг загвар өмсөгчийн шилмэл чөлөөт загваруудаас хүргэж байна.
Холливудын жүжигчин Орландо Блумээс салаад супермодель Миранда Керр янз бүрийн зүйл сэдэх болжээ. Өнөөдрөөс эхлэн худалдаанд цайны иж бүрдэл гарч байгаа юм. Түүний дизайныг Миранда зохиосон аж. Энэ хагас тунгалаг шаазан эдлэлийн дизайныг Керр бүсгүй Их Британийн нэгэн компанийн захиалгаар бүтээв.
Маргааш буюу тавдугаар сарын 03-ны бямба гаригийн 20.00 цагт Black Box театрт нэгэн шинэ жүжиг нээлтээ хийнэ. Нэр нь “Солиорол”. Энэ бол Сара Кэйний хамгийн сүүлчийн бүтээл. Зохиолч бүсгүй 1999 оны хоёрдугаар сарын 20-нд энэ жүжгээ бичиж дууссаны амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь түүнийг нас барснаас жил хагасын дараа буюу 2000 оны зургадугаар сарын 23-нд Английн “Жервүүд” театрт болсон. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа 1-3 жүжигчний бүрэлдэхүүнтэйгээр олон хувилбараар тайзнаа тавигдсаар байна.
Мэдээллийн харилцааны технологийн хөгжил дэвшлийн үр шимийг хамгийн ихээр хүртэж буй салбарын нэг бол сэтгүүлзүй юм. IT 21 дүгээр зууны сэтгүүлзүйг цоо шинэ дүр төрх, өнгө аястай болгон хувиргасаар байгаа бөгөөд энэхүү орчил хувьслын ирээдүйг угтан төсөөлөхөд улам хэцүү болж байгаа нь цахим сэтгүүлзүйд хөгжлийн асар их ирээдүй бий гэх итгэлийг баталгаажуулж байна.
100 гаруй жилийн түүхтэй монголын үе үеийн сэтгүүлч нартаа “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн мэндийг хүргэж, Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойг тохиолдуулан www.URLAG.mn сайтын хамт олны санаачлагаар бүтээсэн “БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ” хэмээх сэтгүүлчдийн сүлд дууг толилуулж байна.
Blue Moon арт галерейн ART BOUTIQUE салбар нь уран бүтээлчдийг дэмжиж тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг боломжит үнээр худалдан авах нөхцөлийг ойртуулж оюунлаг сонголт хийхэд тань туслах, урлагийн бүтээлийн мөн чанар, үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой юм.
Нэгэн үеийн найзууд насаараа урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа уран бүтээлчид “ахмадын золбоо” хамтлаг байгуулан “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтоо маргааш хийх гэж байна.
