ССАЖЯ, БШУЯ болоод дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгтэй хамтран улсын хэмжээнд “Хүүхдийн ертөнц” нэртэй хүүхдийн гар зургийн уралдаан зарлажээ.
Уралдаанд оролцогч хүүхдүүд үндэсний ёс заншил болоод, эх орныхоо байгалийн сайхан гэсэн сэдвээр зурж сургуулийнхаа зургийн багшаар дамжуулан харьяа дүүргийн хариуцсан мэргэжилтэнд хүргүүлэх юм. Түүнчлэн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ирэх сарын нэгэнд буюу хүүхдийн баяраар уран зургийн галерейд үзэсгэлэн гаргаж, ном гаргах гэнэ.
