Ангилал: Нийгэм

Холливудын жүжигчин Орландо Блумээс салаад супермодель Миранда Керр янз бүрийн зүйл сэдэх болжээ. Өнөөдрөөс эхлэн худалдаанд цайны иж бүрдэл гарч байгаа юм. Түүний дизайныг Миранда зохиосон аж. Энэ хагас тунгалаг шаазан эдлэлийн дизайныг Керр бүсгүй Их Британийн нэгэн компанийн захиалгаар бүтээв.

Маргааш буюу тавдугаар сарын 03-ны бямба гаригийн 20.00 цагт Black Box театрт нэгэн шинэ жүжиг нээлтээ хийнэ. Нэр нь “Солиорол”. Энэ бол Сара Кэйний хамгийн сүүлчийн бүтээл. Зохиолч бүсгүй 1999 оны хоёрдугаар сарын 20-нд энэ жүжгээ бичиж дууссаны амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь түүнийг нас барснаас жил хагасын дараа буюу 2000 оны зургадугаар сарын 23-нд Английн “Жервүүд” театрт болсон. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа 1-3 жүжигчний бүрэлдэхүүнтэйгээр олон хувилбараар тайзнаа тавигдсаар байна.

Мэдээллийн харилцааны технологийн хөгжил дэвшлийн үр шимийг хамгийн ихээр хүртэж буй салбарын нэг бол сэтгүүлзүй юм. IT 21 дүгээр зууны сэтгүүлзүйг цоо шинэ дүр төрх, өнгө аястай болгон хувиргасаар байгаа бөгөөд энэхүү орчил хувьслын ирээдүйг угтан төсөөлөхөд улам хэцүү болж байгаа нь цахим сэтгүүлзүйд хөгжлийн асар их ирээдүй бий гэх итгэлийг баталгаажуулж байна.

100 гаруй жилийн түүхтэй монголын үе үеийн сэтгүүлч нартаа “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн мэндийг хүргэж, Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойг тохиолдуулан www.URLAG.mn сайтын хамт олны санаачлагаар бүтээсэн “БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ” хэмээх сэтгүүлчдийн сүлд дууг толилуулж байна.

Blue Moon арт галерейн ART BOUTIQUE салбар нь уран бүтээлчдийг дэмжиж тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг боломжит үнээр худалдан авах нөхцөлийг ойртуулж оюунлаг сонголт хийхэд тань туслах, урлагийн бүтээлийн мөн чанар, үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой юм.

Аялгуут сайхан дуу хөгжим хүний амьдралын гуниг зовлонг үргээж, сэтгэл санааг гэрэлтүүлж, баяр баясгалан төрүүлдэг. Мөнгөн үеийн хөгжмийн 6 зохиолч нэгэн дор нэгдэн нийлж, өөрсдийн зүрх сэтгэлээс төрөн гарсан аялгуу хөгжмийг өөр өөрийн дуу хоолойгоор монголын ард түмэндээ хүргэх ховорхон боломжийг “Жи энтертайнмэнт”, “Total music”-ын хамт олон зохион байгуулж олгох гэж байгаа юм байна.

Монголын хошин урлагийн шидгийн шилдэг нь хэмээн өргөмжлөгдөж үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа “Х-Түц” продакшны “Та битгий уурлаарай” хошин шоу тоглолт үзэгчидийг байлдан дагуулж байна.