Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол улс дахь хамгийн анхны тоон технологид суурилсан ГЭРЭЛТ ЦАГ нээлтээ хийлээ
Нийгэм

Монгол улс дахь хамгийн анхны тоон технологид суурилсан ГЭРЭЛТ ЦАГ нээлтээ хийлээ

Урлаг Урлаг06/05/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
95314797563482014-05-06-09-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урин дулаан цаг наашилж, хотын залуусын хэмнэл түргэсч байгаа энэ үед нийслэл Улаанбаатар хотынхоо өнгө төрхөд чимэг нэмэх нэгэн содон зүйл хотын төв хэсэгт сүндэрлээд удаагүй байна. Дэлхийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг LG Electronics компани болон Монголын мэдээллийн технологийн ITZone компаниудаас нийслэлчүүддээ зориулан барьж байгаа энэ хаврын өвөрмөц сюрпризүүдийн нэг болох тоон технологид суурилсан “ГЭРЭЛТ ЦАГ”–ийн нээлтийг хийж, нийслүүлэлчүүддээ танилцууллаа.

Тус нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, LG Electronics компаний Монгол дахь төлөөлөгчий газрын дарга Ж.Энхжаргал мөн ITZone компаний дэд захирал У.Наранбаатар, дэд захирал Б.Жаргалсайхан нар хүрэлцэн ирсэн байна.

Тус “ГЭРЭЛТ ЦАГ” нь 6 метрийн өндөртэй бөгөөд Монгол улсдаа хамгийн анхны сансрын GPS системтэй холбогдсон автомат тохиргоо бүхий цагны технологийн хамгийн дэвшилтэт системд суурилагдсан, минут, секундын өндөр нарийвчлалтай ажээ. Эрчим хүчний хэмнэлттэй, нарны хурц тусгалд сарнихгүй тод харагдах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий LED дэлгэцтэй гэдгээрээ онцлог юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хэлэхдээ тус “ГЭРЭЛТ ЦАГ” нь Их хотын өнгө үзэмж, орчны тохижилтод эергээр нөлөөлөх шинэ технологи нэвтрүүлэх эхний алхамыг хувийн байгууллагаас санаачлан хийж буйд баяртай байгаагаа хэлсний зэрэгцээ цаг нартай уралдан ажиллаж, хөдөлмөрлөдөг үе үеийн залууст маань “зогсолтгүй хөгжих”–ийг сануулах бас нэгэн бэлэгдэл нь болоосой хэмээн хүсч буйгаа давхар хэллээ.

Дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын LG Электроникс компани нь Монгол улсын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани болох ITZone компани-тай 2013 оноос эхлэн бизнес хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд  дэлхийн тэргүүлэх технологи бүхий хүнхэр дэлгэцтэй уяан утас болох G Flex гар утсыг Төв Ази-д буюу Монголын хэрэглэгчдэд хамгийн түрүүнд хүргэж байсан юм. LG Electronics компани болон ITZone компаниуд нийгмийн сайн сайхны төлөөх бүхий л үйлсийг бизнесийнхээ салшгүй нэг хэсэг болгон дэмжээр ирсэн нь энэхүү арга хэмжээгээр мөн харагдаж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Т.Үжингүнж “Алтан эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

27/09/2026

Эминемийн ховор пянз, бичлэгүүд дуудлага худалдаанд оржээ

26/09/2026

16 настай Нене Рояал “America’s Got Talent” шоуны 21 дэх улирлын ялагч боллоо

26/09/2026

Марго Робби нөхрийнхөө овгийг ашиглаж эхэлжээ

26/09/2026

“Gucci”-гийн уран бүтээл эрхэлсэн захирал Демна шинэ коллекцоо Миланд танилцууллаа

26/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.