Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Юна ирэх тавдугаар сарын 4, 6 –ны өдрүүдэд Сөүлийн олимпын цэнгэлдэх хүрээлэнд мөсний шоу тоглолт хийхээр болжээ. Гарцаагүй алтан медаль авах ёстой байсан гэж үзэгдэж байсан гулгагч маань энэ жил зодог тайлж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс тэрээр өөрийн мөсний шоугаа хийх гэж байгаа бололтой.
Ангилал: Нийгэм
Монголын утга зохиолын шинэ үеийнхний дунд Ганболдын Баяр хэмээх нэр орж ирээд өөрийн байр суурийг аль хэдийнээ эзэлсэн. Тэрбээр “Дөрвөн нүдтэй дэлхий”, “Азиза” гэсэн хоёр яруу найргийн түүврээ хэвлүүлж уншигчдын хүртээл болгож байсан билээ. МЗЭ-ийн гишүүн, Залуу Зохиолчдын Нэгдлийн гишүүн, “Алтан Өд”-ийн шагналын эзэн.
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадам ирэх 04-р сарын 22-нд монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус наадам нь нийтийн дууны урлагийн шилдгүүдийг тодруулж шагнал гардуулах дээд наадам болон зохион байгуулагдаж буйгаараа ихээхэн онцлогтой бөгөөд тус урлагаар овоглосон бүх уран бүтээлчид нэгэн тайзнаа “Улаан хивсний ёслол”-оо хийж байгаа нь анхных бөгөөд эв нэгдлийн элэрхийлэл болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.
Хоёрхон чавхдастай морин хуураар Монгол Улсын нэрийг гаднын улс оронд өргөж яваа Дэлхийн ардын урлагийн их наадмын гранпри, Шубертийн нэрэмжит уралдааны тэргүүн байрын шагналт, Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Д.Шинэцог хөгжмийн дөрвөн зохиолчийн морин хуурт зориулж бүтээсэн сонгодог бүтээлүүдийг өнөөдөр 19.00 цагт Төрийн ордонд эгшиглүүлнэ.
УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нарын хамтарсан “TRE TENORI” сонгодог концерт 2014-3-27-ны 19:00 цагт УДБЭТ-т болно. Тоглолтонд УДБЭТ-ын найрал дуучид, симфони найрал хөгжим оролцох бөгөөд Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Масне, Р.Леонкавалло, Ж.Бизе, Э.Куртис, С.Кардилло, А.Лара, Л.Мөрдорж… нарын бүтээлүүдээс эгшиглэнэ. Та бүхэн энэ үдшийн сонгодог тоглолтонд хүрэлцэн ирж, саатаарай!
“Blue moon” арт галерейгаас таталбар зургийн өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй. “Таны таталбар зураг-2” нээлттэй өдөрлөг нь уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчид болон урлаг сонирхогчдод хүрэх юм. Тус өдөрлөгийн үеэр уран бүтээлчидийн дунд таталбар зургийн тэмцээн зохион байгуулах аж.
Монголчууд бидний нэгээхэн хэсэг болсон өнө эртний түүх соёлтой Казак түмний хамгийн том баяр болох Наурызын баяр тун удахгүй болох гэж байна. Казак ард түмэн энэ баярыг шинэ он, шинэ хавар, шинэ өдөр эхэлсний баяр хэмээн эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Бакей болон Баян-Өлгийн аймгийн нутгийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
“Сити” дээд сургуулийн Дизайны факультетаас зохион байгуулдаг уламжлалт “СИТИ ДИЗАЙН” уралдаан 2014 оны 03-р сарын 21-ний өдөр Улаанбаатар чуулгын Их танхимд 14:00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран зохион байгуулж байгаа ажээ. Энэ жилийн тэмцээн “Эко орчин, эх дэлхийгээ хайрлая” сэдвийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлогтой юм байна.
Олон улсын дуурийн дуу дуулаачдын гранпри шагналт МУГЖ, дуучин Усны –Эхийн Далантайн “Дуусашгүй дуу минь” уран бүтээлийн бие даасан тоглолт 2014 оны гуравдугаар сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болно.
Жүжигчин Анжелина Жолигийн тоглосон “Maleficent” киноны шинэ зураг гарсан байна. Тэрхүү зурганд Анжелина Жолиг далавчаа дэлгэн зогсож буйгаар дүрсэлжээ. Киноны шинэхэн трэйлерүүд үзэгчдийн хүртээл болж нууцаасаа бага багаар үзэгчидтэй хуваалцсаар байгаа бөгөөд энэ удаад Анжелино Жоли далавчаа дэвэн нисэж буй хэсгийг дэлгэжээ.
