Жил бүрийн хавар “Гэгээн Муза” наадам монгол орон даяар өргөн дэлгэр болдог уламжлалтай. Ялангуяа орон нутгийн театрууд хүртэл идэвхитэйгээр оролцох болсон нь Монгол оронд драмын урлаг хөгжихөд түлхэц болж буй юм. Харин энэ жилийн “Гэгээн Муза” наадмын хувьд “Топ нь тодорхой Гоёл” гэдэг шиг “Сэрүүн хасын нууц” жүжгийн уран бүтээлчдийг олон шагнал авнаа гэж үзэгчид, урлаг сонирхогчид ам булаалдан хэлцэж байна. “Хориотой жүжиг”, “Аянгын бороо” гээд “Х Түц”-ийн хийсэн драмын бүтээл бүр чанар чансаа, даац гэдгийг харуулах шиг болдог.
Ангилал: Нийгэм
Ид хийж бүтээх насандаа хүнд өвчнөөр өвчилж минут,секунд бүртэй зоригтой инээмсэглэн тэмцэж буй Б.Мөнхтуяа охинд туслахаар Монголын рок поп,хип хоп, нийтийн дууны урлагийн төлөөл болсон залуус нэгэн дуу хоолойгоор “Хүчирхэг бяцхан зүрхэнд” тоглолтонд нэгдэж байна. Т
Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан өчигдөр Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас Засаг даргын Тамгын газар, хороодын ажлын алба, дэргэдэх хэлтсүүдийн дунд “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан зохион байгууллаа. Уг уралдаан нь төрийн албан хаагчдын дунд Монгол цэргийн баатарлаг түүхэн замнал, орчин үеийн Зэвсэгт хүчний өнөөгийн хандлага, цэргийн албаны онцлогийг иргэд, залуучуудад өргөнөөр сурталчлахад түлхэц болсон юм.
ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг манай улс ч бас тэмдэглэн өнгөрүүлдэг болоод удаж байгаа юм.
Бүжиг дэглээч Д.Дашлхагвын санаачилгаар байгуулсан “Их эзэн хааны театр”-ынхан жил бүр шинэ модерн балетаа үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Тэд энэ удаа “Бодлын үнэр” модерн балетийг ирэх сарын 20-нд Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна. Уг тоглолт нь хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт дэлхийн алдарт сонгодог бүжгэн жүжгийн хэсгээс толилуулах бол хоёрдугаар хэсэг нь модерн балетаар үргэлжлэх аж.
Энэ зураг дээрх эрхэмийг Хишигбаярын Оюун-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул. 1992 онд наймдугаар анги төгсөж, Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн. Нутгийнхаа ахынд амьдарч арга буюу Хүнсний 20-ийн ойролцоо хийжүүлсэн ундаа зарах болжээ. Хажууд нь аав, хүү хоёр гутал тосолно. Аав нь гутал тосолж олсон мөнгөөрөө архи ууж, согтохоор хүү нь үргэлжлүүлэн тослох ч олсон хэдээ кинонд зориулна. Хүүг кино үзэх хооронд гутлын тос, бас бус зүйлийг нь харж үлдсэн түүн дээр гутлаа тослуулах гэсэн хүмүүс ирж хоёр цагийн дотор өдрийн орлогоо олох болсон тул гутал тослохоор шийдсэн гэдэг.
Халдах ёсгүй сөөм газрынхаа өмнө халуун амиараа сөхөрч чадах офицер манай улсад цөөнгүй. Тэдний төлөөлөл болох яруу найрагч, Хошууч генерал С.Гүржав, хөгжмийн зохиолч, удирдаач, Хурандаа, МУСТА Б.Ганхуяг, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа, МУУГҮ Г.Энхбаяр, хөгжмийн зохиолч, Дэд хурандаа, МУУГЗ Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч, удирдаач, Дэд хурандаа, МУСТА Т.Ганболд нар хамтран “Офицерууд” тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
“Харанга” хамтлагийн дуучин МУСТА Х.Лхагвасүрэн тун удахгүй “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” хэмээх цол тэмдгээр энгэрээ мялаана хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад авсан. Тэгвэл түүнийг МУГЖ цол тэмдгээр шагнууллаа гэх мэдээлэл зарим цахим сайтуудаар цацагдаж эхэлсэн юм.
Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагууд өөрсдийн материаллаг бааз дээр тулгуурлан чанартай уран бүтээл туурвих хүчин чадал өндөр байдаг бол орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хувьд уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар дутмаг, үйлдвэрлэл техник, орон нөхцөл муу, хүний нөөцийн хүрэлцээ, санхүүгийн чадамж муу зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг учраас чанаргүй уран бүтээлүүд төрөх, энэ нь цаашлаад нутаг орны хүн амын соёл боловсролын түвшинд нөлөөлөх сөрөг хандлагатай байдаг
Монголын дэлгэцийн кино урлагийн урын сан нэгээр нэмэгдэх нь ээ. Энэхүү уран бүтээл нь Prime Pictures, A Group, Black Zebra хамтын “Үргээлэг” нэртэй уран сайхны кино юм. Киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж, зохиолчоор Ж.Сэнгэдорж болон А.Баттүшиг нар ажиллаж байна. Гол дүрүүдэд Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа гэсэн чадварлаг жүжигчдийн баг тогложээ. Үргээлэг киноны зураг авалт дууссан бөгөөд зураг авалтыг зарим хэсгийг Хятад улсад хийсэн. Тус киног ирэх 4-р сард үзэгчдэд хүргэх төвөлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
